logo
Пакистанд хортой эм хэрэглэсэн 20 хүн амиа алдаад байна

Пакистанд хортой эм хэрэглэсэн 20 хүн амиа алдаад байна

2012/02/07
Пакистаны иргэн 75 настай Балти Биби хортой эм ууснаас болж өвчин тусч, босч сууж чадахгүй, өөрөө хоол идэж чадахгүй болтлоо сульдаж ядарчээ. Амь нас нь дээсний дөрөөн дээр ирээд байна. Балти Биби өдрийн нэг долларын орлоготой бөгөөд фермерийн аж ахуй эрхэлдэг, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн өндөр настан юм.  Түүнээс гадна олон хүн эмэнд хорджээ. Жиннан эмнэлгийн эмч Жавед Акрем болон холбогдох хүмүүс мөрдлөгийг удирдаж, хүмүүсийг ямар эмнээс хордож байгааг судалж байна. Мөрдөн байцаагч нар хямд үнэтэй чанар муутай эмнээс хордлого авч байна гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна. Учир нь хордлого тусан амиа алдаж байгаа хүмүүс голдуу тааруу эмзэг давхаргын өвчтнүүд байгаа юм. Мөрдөгч нарын үзэж байгаагаар уг эмнэлэгт хэрэглэдэг Пакистанд үйлдвэрлэсэн зүрхний 5 эмний нэг нь хортой байж магадгүй байна. Пакистаны засгийн газар Лохо хотод байрлах эмзэг давхаргынхны үнэгүй үйлчлүүлдэг зүрх мэдрэлийн эмнэлэгт эм нийлүүлсэн байжээ. Өнгөрсөн 12 сард 20 хүн хортой эм ууж амь насаа алджээ. Жавед Акрем эмчийн хэлж байгаагаар хортой эм хэрэглэсэн өвчтнүүд ам болон доогуураа цус алдаж нас барж буй аж.  Яг ямар эм гэдгийг нь тогтоогоогүй байгаа ч 46 мянга орчим өвчтэн хортой эм хэрэглэсэн байх магадлалтай  гэнэ. Хууль сахиулагчид эмийн үйлдвэр ажиллуулдаг 3 хүнийг сэжигтнээр саатуулаад байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш