Фалкланд арлын төлөөх дайн дуусаад 30-аад жил өнгөрчээ. Гэсэн ч уг арал дээр дайны ул мөр одоог болтол байдаг аж. Мэргэжилтнүүд юун түрүүнд арлыг бүрэн минагүйжүүлэх, дэлбэрч тэсрээгүй гар бөмбөгийг олж аюулгүй болгох ажлыг хийж байна. Британичууд Өмнөд Америкийн эх газраас 460 орчим км-т орших Фалкланд арлыг 1833 онд эрхшээлдээ оруулснаас хойш газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг. Харин Аргентинчууд уг Арлыг Аргентины салшгүй хэсэг гэж үзсээр ирсэн бөгөөд 1982 онд Фалкланд арал руу халдсанаар Британи болон Аргентины хооронд 2 сар үргэлжилсэн дайн эхэлсэн юм. Богино хугацаанд болсон дайнд Британичууд ялж Аргентинчууд цэргээ татсанаар дайн дууссан юм. Түүнээс хойш уг арал нь 2 улсын хамгийн эмзэг цэг, шүдний өвчин болоод байгаа юм. Английн ханхүү Уилъям уг арал дээр очиж минагүйжүүлэх цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн нь Аргентинчуудын дургүйцлыг хүргэж дарин дээр давс нэмсэн хэрэг болоод байна. Аргентинчууд Британчуудыг илт өөрсдийг нь өдөөн хатгаж ханхүүг арал дээр цэргийн үүрэг гүйцэтгүүлж байна гэж буруутгажээ. Харин Британичууд ханхүү арал дээр ирж ажиллах нь энгийн байдаг л зүйл гэж тайлбарлаад байгаа. Фалкланд арлын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Билл Алдрижийн ярьж байгаагаар Британичууд арлыг ямар ч үнээр хамаагүй гадны түрэмгийллээс хамгаалахад бэлэн байгаа аж. Фалкланд арал орчим нь загасаар баялаг, аялагч, жуулчлагч нарын очих дуртай газрын нэг болсон бөгөөд эдийн засгийн өсөлт хурдтай байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn