Иргэний дайнд Чанкай Шигийн Гоминдан намыг ялж, шинэхэн коммунист улсаа байгуулсан Мао Зедун цэргийн хүчээр Төвдийг эзэлж, автономит мужаа болгон зарласан. Мао Төвдийн эрх баригчидтай хэлэлцээр хийж өөртөө засах эрх олгосон. Гэсэн ч Дундад улс Төвдийг автомит муж болгож, дотоод асуудалд нь оролцохгүй гэсэн амлалтдаа хүрэлгүй Төвчүүдийн эрх ашгийг зөрчиж эхэлсэнд дургүйцсэн Төвдүүд 1959 онд Хятадын засгийн газрын эсрэг хөдлөгөөн өрнүүлсэн. Гэсэн ч Хятадууд цэргийн хүчээр бослогыг дарсны дараа Далай лам олон мянган Төвд хүмүүсийн хамтаар цаст оргил, дэлхийн дээвэр, Гималайг даван сайхан цаг ирэхээр эргэж эх орондоо ирнэ гэсэн эрмэлзэлтэйгээр Энэтхэг рүү дүрвэсэн юм. Энэтхэгт очоод тэрээр Төвдийн дүрвэгсдийн засгийн газар байгуулсан. Үүнээс хойш Хятад болон Төвд үндэстнүүдийн бараг хагас зуун жил үргэлжилж байгаа мөргөлдөөн, зөрчил тэмцэл эхэлсэн юм.
1980-аад оны сүүлээр Хятадууд төвдчүүдийн шашин шүтэх эрх чөлөө, Төвдийн соёлыг устгаж байна гэж үзсэн лам нар бослого гаргасан боловч Дундадын эрх баригчид мөн л харгисаар цус урсган бослогыг дарсан. Хань үндэстнүүд Төвдийн газар нутагт ихээр ирж суурьшин хамаг л өнгөтэй өөдтэй ажлыг хийж байгааг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн мөн л дарагдсан. Ийм явдал 2008 оны 3 сард мөн давтагдсан билээ.
Эх сурвалжуудын мэдээлж байснаар олон мянган Төвд лам нар амиа алдаж, гэмтэж бэртэн, шоронд тамлагджээ. Харин одоо Төвдийн шашин төрийн тэргүүн Далай ламын сууж байсан Потала ордны дээвэр дээр Дундад улсын далбаа намирч байна. Хятадын эрх баригчид Төвдийн шашин соёлыг мөхөөгөөгүй. Харин ч хоцрогдсон Төвд орны эдийн засгийг өөд татаж, Төвд хүмүүсийг соён гэгээрүүлж, эдийн засгийг нь хөгжүүлж байна гэж мэдэгдсээр байгаа. Гэхдээ Төвдийн дүрвэгсдийн засгийн газрын тэргүүн Лувсан Сангай Төвдийн нийт хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, тээвэр үйлчилгээний 70 хувь нь хятадуудын мэдэлд байдаг. Төвдийн Орон нутгийн удирдах албан тушаалын хүмүүсийн 50 хувь нь Хятадын хань үндэстэн эзэлдэг. Дээд боловсрол эзэмшсэн Төвд хүмүүсийн 40 хувь нь ажилгүй гэж мэдэгдлээ. Төвд хүмүүст ажил олдохгүй, ядуурал газар авсан учир байнга тэмцэл мөргөлдөөн гардаг байна.
Shuum.mn