ЕХ Иранаас импортлох газрын тосондоо хориг тавьснаар Исламын Бүгд Найрамдах улс нийт экспортынхоо 20 хувь буюу өдөрт дунджаар 50 сая долларын алдагдал хүлээнэ гэж эдийн засагчид тооцож байна. ЕХ-ны Гадаад асуудал хариуцсан тэргүүн Катрин Аштоны мэдэгдэж байгаагаар Ираны эсрэг тавьсан хоригоо чангаруулснаар Иран улсыг шахалтанд оруулж, улмаар Ираныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах хэлэлцээр хийхэд хүргэнэ гэж тооцож байгаа. Иран улсын экспортын ихэнх хувийг газрын тос эзэлдэг. ЕХ Ираны нийт газрын тосны экспортын 20-хувийг эзэлдэг учир Иран улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орно гэж Европын эрх баригчид үзэж байна . Хамгийн гол хэрэглэгчид нь Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос юм. Хэрэв эдгээр улс ч мөн Европын орнуудын адил импортондоо хориг тавьбал Иран улс өвдөг дээрээ сөхөрнө гэж эдийн засагчид үзжээ. Гэхдээ эдгээр улсуудын эдийн засаг газрын тосноос Ялангуяа Иранаас шууд хамааралтай учир хориг тавих боломжгүй юм. Хятад улс барууны орнуудыг дэмжиж Ираны эсрэг хориг тавьж чадахгүй гэдгээ илт мэдэгдсэн. Гэхдээ ЕХ Ираны эсрэг хоригоо чангатгаснаар Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй байх. Харин хэлэцээрийн ширээний ард суух хүртлээ хүнд байдалд орно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол тус бүс нутгин орнууд мөн цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтвортой байдал алдагдана гэж геополитикчид үздэг юм.
Shuum.mn
Shuum.mn