logo
Дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй 10 хотыг танилцуулж байна

Дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй 10 хотыг танилцуулж байна

2012/02/07
1.Токио хот. Наран улсын нийслэлд нийтийн тээвэр харилцаа, метро, хурдны галт тэрэгний систем хөгжсөн. Мөн хотын төвд машин унах, зогсоолд тавих нь өртөг өндөртэй байдаг ч  түгжрээ үүсдэг. Автомашины хөдөлгөөн зохицуулах төв 24 цагаар ажиллаж, гэрлэн дохио эвдэрсэн эсвэл, түгжрэл үүссэн газар очиж зохицуулж өгдөг. 17 мянга орчим замын камер 24 цагаар ажиллаж байдаг. Токио хэдийгээр дэлхийн хамгийн их хүн амтай том хот ч бусад хотуудыг бодвол хамгийн баг түгжрэлтэйд тооцогддог байна.
2. Лос Анжелес. Лос Анжелес хотод хэдийгэр маш олон хурдны зам, туслах замууд байдаг ч хамгийн их түгжрэлтэй хотод тооцогддог. Сонирхуулахад Калифорни мужид дэлхийн хамгийн их машин байдаг боловч хамгийн бага авто тээврийн осол гардаг байна. Учир нь түгжрэл ихтэй учир машинууд хурдан явж чаддаггүй.
3. Сан Паоло. Бразилийн Сан Паоло хот Тайм сэтгүүлийн шалгаруулснаар хамгийн их түгжрэлтэй хотоор шалгарсан. Гэхдээ автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд шингэрүүлсэн хийгээр явдаг тул агаарыг тийм ч бохирдуулдаггүй. Бразилчуудын шинэ машин худалдан авалт өдөрт 1 мянгаар нэмэгдэж байна.
4.Банкок. Тайландын Банкок хотын удирдлагууд шинээр хурдны зам, төмөр зам  барьж байгаа ч түгжрэл багасахгүй байна. Мопед болон мотоцилтой хүмүүс замын хөдөлгөөнд ямар ч дүрэмгүй оролцдогоос түгжрэл их гардаг. Жуулчид Банкокыг хамгийн их дуу чимээтэй хот гэж үздэг.
5.Москва. Хойд хөршийн нийслэл Москва хотын түгжрэл өвөл бол зам мөстсөнөөс голдуу үүсдэг байна. Мөн социализмын үеийн цөөн хэдэн машинд зориулсан замууд ачааллаа даадаггүйгээс түгжрэл үүсдэг байна.
6. Шанхай. Шанхай хот нь Хятадын хамгийн их хүн ам нэг дор бөөгнөрсөн хот юм. 1998-2003 оны хооронд хувийн автомашины тоо 7000-170 мянга болтлоо хурдан өсч байсан. Одоо ч нэмэгдсээр байгаа.
7. Мумбай. Энэтхэгийн Мумбай хотын замын түгжрэл гол төлөв, цаг агаар, хүчтэй аадар бороо, хэт нарийхан зам, автомашины тоо хэт их байгаа зэргээс  үүдэж түгжрэл үүсдэг байна.
8.Мехико хот. Мексикийн нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөнийг бууруулах үүднээс тусгай хуанли гаргаж, тухайн өдөр зөвшөөрөгдсөн машинуудыг хөдөлгөөнд оролцуулдаг байна. Жишээ нь улсын дугаарын хамгийн сүүлийн орон сондгой тоотой бол сондгой өдрүүдэд хөдөлгөөнд оролцох эрхтэй. Тэгш тоо бол тэгш өдөр гэх мэт.   
9.Нью-Йорк.  Нью-Йоркийн төвийн гудамжны зогсоол доод тал нь цагийн 10 доллар байдаг. Эдийн засгийн аргаар түгжрэлийг бууруулж байна. Хотын төв рүү ойртох тусам зогсоолын үнэ өснө.
10.Венесуэл.  Венесуэлийн эрх баригчид улсаас татаас олгож шатахууны үнийг хямд байлгадгаас бараг хүн болгон машин жолооддог. Венесуэлд 1 литр шатахууны үнэ 50 цент орчим үнэтэй буюу 700 орчим төгрөг юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш