logo
Калифорни мужийн Вайрика хотын музейд хулгай орж 3 сая доллартай тэнцэх алт алдагджээ

Калифорни мужийн Вайрика хотын музейд хулгай орж 3 сая доллартай тэнцэх алт алдагджээ

2012/02/07
Калифорни мужийн Вайрика хотыг алтан хот гэж нэрлэдэг. Эндээс маш их алд олдсон. Вайрика  нь алтны уурхайд түшиглэж боссон жижиг хот юм. Саяхан эртний алт хадгалдаг байсан музейд хулгай орж, урт гартнууд 100-гаад жилийн түүхтэй 3 сая орчим долларын өртөг бүхий алтыг хулгалжээ. Алтнууд янз бүрийн хэлбэр хэмжээтэй байжээ.  Цагдаа нар уг хэргийг 2 этгээд үйлдсэн байх гэж таамаглаж байна. Урт гартнууд сум нэвтэрдэггүй маш бат бөх шилийг хатуу зүйлээр хагалж ороод бүх алтыг хулгайлан зугтжээ. Сискиюу дүүргийн шериф Жон Лопигийн ярьж байгаагаар уг музей уг нь дохиоллын системтэй боловч, хулгайч нар яаж нэвтэрсэн нь тодорхойгүй байна. Цагдаа нар дохиолол ажиллаагүй юу эсвэл хулгайч нар дуугүй болгосон уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.Мөрдөгчид яг хэр хэмжээний алт алдагдсаныг тогтоох боломжгүй байна. Алтнууд голдуу 1930-аад оны үед уурхайгаас олдсон дээж байж. Оршин суугчид хулгайч нар Вайрика хотынх биш байх гэж үзэж байна. Учир нь хотын оршин суугчид хотоороо бахархдаг уг музейг хайрлан хамгаалдаг байжээ. Мөн ихэнх нь Вайрика хотод төрж өссөн аж. Цагдаа нар оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтыг нэмэгдүүлж, иргэдийг олон нийтийн газар нэвтрэхэд нь шалгаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш