Эмч нар эмчлэх эрхийн гэрчилгээгээ маш хүнд шалгалт өгч, мэдлэг туршлагаа шалгуулж байж авдаг. Саяхан рентгэн туяа оношилгооны эмч, Америкийн рентген туяаны оношилгооны зөвлөлийн дарга Гари Бекер зарим радиологийн эмч нар хууль дүрэм зөрчиж, шалгалтын асуултуудыг урьдчилж авсан байсныг илрүүлсэн байна. Тэрээр шалгалтыг хуурамчаар давж гарсан чадваргүй эмч нар иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэж мэдэгджээ. Рентген туяаны оношилгоог оролцуулан бусад 24 салбар зөвлөлийг хариуцдаг Америкийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөл ч мөн эмч нарт гэрчилгээ олгодог шалгалтад хэрэглэж байгаа асуултууд Радиологийн нууцлал, рентген туяаны оношилгоогоор шинжилгээ хийлгэсэн өвчтнүүдийн нууцыг задрууж, тэдний итгэлийг алдаж байна гэж шүүмжилсэн байна. Мөн арьс өнгөний өвчин судлалын эмч нарт гэрчилгээ олгодог байгууллага онгоцон дотор үйлчлүүлэгчдээс аман судалгаа авч, иргэд дараа нь танилууддаа арьс өнгөний өвчин судлалын талаар сонссон зүйлүүдээ хуваалцаж байгаа нь мөн л эмчилгээний нууцыг алдагдуулж, иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэжээ. Нэгэн иргэн эмчилгээний гэрчилгээ олгодог шалгалтын тест ямар ч хяналтгүй, зарим тохиолдолд асуултуудыг хуурамчаар үйлдэх эсвэл, тестийн хариу задарч байна гэж Америкийн арьс өнгөний өвчин судлалын зөвлөлд захидал бичсэнээр асуудал босч иржээ. Мөн дотрын өвчин судлалын мэргэжлийн шалгалтын асуултууд нууцын зэрэглэлд багтсан байсан. Мөн дотрын эмч нар асуултуудыг урьдаас мэдэж байсан гэж үзэн 139 дотрын эмчийн гэрчилгээг цуцалсан байна. Америкийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөвлөл эмчийн гэрчилгээ олгодог шалгалтын тестүүдийг устгаж, мэргэжлийн хүмүүсээр шинээр тест бэлдүүлж байна. Радиологичид шалгалт өгч гэрчилгээ авахын өмнө тэд олон жилийн хугацаанд сургалтад хамрагдсан байх шаардлагатай байдаг. Америкийн радиологийн их сургууль сүүлд эмчийн гэрчилгээ авсан рентген туяаны оношилгооны эмч нар бүгд хуурамч, мэдлэг чадваргүй. Эдгээр эмч нар эрүүл мэндийн салбарын бусад ажилчдын нэр хүндийг гутааж байна гэж мэдэгдсэн байна.
Shuum.mn
Shuum.mn