Венесуэлд 2012 оны шилдэг шивээсний үзэсгэлэн болж, Мексикийн "Vampire Woman" буюу “Цус сорогч эмэгтэй” олны анхаарлыг татсан байна. 35 настай вампир эмэгтэй Мария Хосэ Кристерна хуульч мэргэжилтэй бөгөөд түүнийг байнга зодож дарамталдаг байсан нөхрөөсөө салсны дараагаас эхлэн биеэн дээрээ шивээс хийлгэж эхэлжээ. “Вампир эмэгтэй” гэсэн хоч нь түүнд таалагддаг бөгөөд харин ч өвөрмөц имиж юм байна. Марияагийн ярьж байгаагаар тэрээр вампир нэрэндээ дуртай. Түүнд энэ нэрийг шүтэн бишрэгчид нь өгчээ. Мэдээж вампир байхыг хүсдэггүй ч вампирт дуртай гэнэ. Гэхдээ цус сорогчид дуртайдаа бус харин шивээсний урлагийг ойлгож шивээстэй байхын мэдрэмжийг ойлгохын тулд олон шивээс хийлгэдэг гэнэ. Шивээсний урлагт 60 жил зориулсан шивээсчин Америкийн иргэн Лайл Туттлынхаар бол ирээдүйг хэлж мэдэхгүй ч шивээсний будаг, хүмүүсийн сонирхол мэдрэмж байгаа цагт шивээсний урлаг цаашид ч амьд оршиж, хөгжсөөр байх гэнэ. Хүн төрөлхтөн олон жилийн өмнөөс шивээс хийлгэсээр ирсэн цаашид ч хийлгэсээр байна гэлээ.
Shuum.mn
Shuum.mn