logo
I phone 4 гар утас борлуулалтаараа Samsung Q4 –ийг тэргүүлжээ

I phone 4 гар утас борлуулалтаараа Samsung Q4 –ийг тэргүүлжээ

2012/02/07
2007 онд “Айпль” компанийн мэдрэгч дэлгэцтэй I phone гар утас анх худалдаанд гарч тухайн үедээ хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болж байв. I phone худалдаанд гарсны дараа бусад гар утас үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлээс шахагдаж, харин “Samsung” компани арай гэж байр сууриа хадгалж үлдсэн. Түүнээс хойш “Samsung” болон “Айпль” компаниудын хооронд “дайн” эхэлсэн. Аль аль нь борлуулалтаараа бие биенээ давсан гэж мэдээлэн өрсөлдөх болсон. I phone 4, Samsung-ийн Q4 утсыг борлуулалтаараа тэргүүлсэн бол Samsung 2011 онд нийт худалдаалагдсан тоогоороо I phone-ийг ардаа орхижээ. Дэлхийн ухаалаг гар утас хэрэглэгчид үндсэндээ I phone болон  Samsung-ийн хэрэглэгч гэж 2 хуваагдааад байгаа. Гэхдээ хэдийгээр Samsung, I phone-ийг гүйцэж байна гэсэн шуугиан дэгдээд байгаа хэдий ч үнэн хэрэг дээрээ I phone-ы эрэлт хэрэгцээ  илүү байгаа аж. Хонконгийн ихэнх залуу хэрэглэгчид I phone-ийг хэрэглэж байна. Токиогоос  авахуулаад Сидней зэрэг томоохон хотуудад I phone-ийг авах гэсэн залуу худалдан авагчдын урт дараалал үүсчээ. Бээжинд бүр I phone авах гэсэн хүмүүсийн хооронд зодоон болж, шүүх цагдаа дээрээ тулж байсан. Хятадын ахмад настнууд, нийтийн тээврийн жолооч гээд бүгд I phone хэрэглэдэг болжээ. “Samsung” зар сурталчилгаандаа илүү их мөнгө цацаж, I phone-ийг доош нь хийсэн гутаасан реклам гаргаж байгаа боловч нэмэр тусыг олохгүй, харин ч эсрэгээрээ I phone-ы нэр хүнд өсч байна. Samsung-ийн удирдлагууд Стийв Жобс шиг олны өмнө гараад энгийн байдлаар шинэ бүтээгдэхүүнээ тайлбарллахгүй байгаа ч илүү өнгөлөг байдлаар залуучуудын анхаарлыг татахаар чармайж байна. Өмнөд Солонгосоос өөр оронд Samsung-ийг I phone шиг булаацалдан алалдан байж авахгүй байна. Эх газрын Хятадууд I phone авах гэж Хонконг руу 4 цаг орчим машинаар явж байна.  Хятадын Твиттер сайтны хувилбар Вей сайтны хэрэглэгчид Samsung-ийг худлаа өөрсдийгөө дөвийлгэж байна. Үнэн хэрэг дээрээ I phone хамаагүй гоё дэлгэцтэй, өнгөний нягтрал сайн, график сайтай гэж бие биендээ зөвлөсөн байна. Залуучуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд тэд шинээр гарах Samsung бус харин I phone 5-ийг авна. Шинэ I phone гарахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн хариулт өгсөн байна.  Samsung компани ойрын хэдэн жилд нийт гар утасныхаа борлуулалтаар тэргүүлж магадгүй байгаа ч I phone залуучуудыг байлдан дагуулсан хэвээр байх нь ээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш