Нийслэлийн Онцгой Байдлын газар /НОБГ/-аас өчигдөр «Нарантуул» худалдааны төвд цахилгааны аюулгүй байдал болон хийн зуухны ашиглалтын талаар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг дүнгээс үзэхэд, НОБГ-аас «Нарантуул» худалдааны төвийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаах буюу цаашилбал үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох хүртэлх арга хэмжээ авах хэмжээнд хүртлээ байдал хүндэрсэн байна.
Цагаан сар дөхөж буй учраас «Нарантуул» захын үйлчлүүлэгчид нэмэгдсэнийг харгалзан үзэж, эрүүл ахуй, тог цахилгаан зэрэг үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж чадвал өдөр тутмын ажиллагааг нь зогсоох шаардлагагүй гэж үзэж байна.
Шалгалтын комисс тус захын цайны газрууд цахилгаан, хийн зуухны хэрэглээ, аюулгүй байдал шаардлага хангахгүй байгааг онцолж байсан юм. Агааржуулалтын системийн ашиглалт муу байдгаас их хэмжээгээр гардаг уур цахилгааны утсанд нөлөөлж, гал гарахад бэлэн нөхцөл байдалтай болсон байна.
НОБГ иргэдээс тус захад хийн зуухнуудыг гар дээрээс худалддаг гэх мэдээлэл авсан гэх боловч өнөөдрийн байдлаар ийм төрлийн худалдаа эрхэлж байгаа хүнтэй тааралдсангүй.
Мөн томоохон худалдааны төвүүдэд байнга чөлөөтэй байх ёстой аврах гарцыг хааж бараагаа байрлуулсан явдлыг таслан зогсоох хэрэгтэйг байцаагч анхааруулж байлаа.
НОБГ-ын зүгээс «Цахилгаан утас ашиглалтын шаардлагыг биелүүлэхийн тулд худалдааны төвийн удирдлагад нь албан шаардлага хүргүүлээд зогсохгүй Монгол Улсын «Галын аюулгүй байдлын тухай» хуульд зааснаар хэсэгчлэн буюу бүрмөсөн үйл ажиллагааг нь цуцлах бүрэн эрхтэй» гэдгийг онцлон анхаарууллаа.
Я.Баяраа