УИХ-ын МАН–ын бүлэг энэ шийдвэрт хүрснээ зарласан нь хойд хөршийн эдийн засгийн онцлох мэдээллийн тоонд багтах мэдэгдэл болсон байна.
Монголын парламент нефть бүтээгдэхүүний үнэ ханшийн огцом өөрчлөлт хийгээд инфляцийн түвшинг бууруулах нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийн нөлөө сэдвээр бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Тиймдээ ч энэ сэдвээр УИХ дахь намын бүлгүүд тус тус хуралдаж шийдвэрээ гаргаснаа танилцуулсан нь ийнхүү Орос ах нарын эдийн засгийн мэдээллийн цочмог сэдвийн тоонд багтсан нь энэн.
Монголын зах зээл дэх нефть бүтээгдэхүүний үнийг Эрхүү муж дахь нефть химийн цогцолбор буюу “Роснефть” компани бүрэн мэддэг гэхэд хилсдэхгүй. Тэдний татварт бага зэрэг өөрчлөлт орох, үйлдвэрлэл, экспортын хэмжээнд хязгаарлалт гарах тоолонд Монголд бензин шатахууны дажин болсоор даруй 20 жилийг ардаа үдлээ. Одоо цаашид ийм байдлаар нэг улсаас, ганц импортлогчоос хараат байх нь буруу гэсэн шийдвэрт УИХ-ын МАН-ын бүлэг санал нэгдээд байна.
Харин нефть импортлогч компаниудын тухайд бодит үнэн хэмээх нэг үлгэрийг ярих болов. Энэ нь дан ганц Орос улсаас нефть импортолж байгаа нь үнэн боловч, Оросын нефтийн олигарх 2 том компанийн хоорондын толхилцоон хил орчмын нефтийн бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх болсоор бүтэн жилийг ардаа үджээ. “Роснефть”-ээс шатахуунаа татвал манайд ойр, амар боловч, тэднийх зориудаар Монголын импортлогч компаниудад ялгавартай хандаж, заримд нь өгөөд, заримыг нь буцаадаг болсон гэнэ. Тиймээс сая шатахууны үнээ түрүүлж нэмсэн “Магнай трэйд” тэргүүтэй компаниуд Оросын гүнээс буюу Москва орчмоос “ТНК-ВР” компаниас бараагаа татахад хүргэсэн аж. Түүгээр ч зогсохгүй ОХУ нефть, хийн түүхий эдийн зүгээр нэг экспортлогч байх бус бүтээгдэхүүнээ зах зээлд өөрсдөө шууд хүргэх дэд бүтцээ эзэмших алсын бодолтой. Энэ мэтээр тооцвол нефтийн бизнесийг төр өөртөө авлаа ч, шатахууны үнийг бариад байх боломж хомс гэдгийг Монголын нефть импортлогч компаниуд ярих боллоо. Үнэний хувьтай ч байж мэднэ. Хамгийн гол нь шатахууны үнэ инфляцийг хөөсрүүлдэг тогтолцоо нуран унатлаа л удах бололтой.
Эх сурвалж: Тэргүүн сонин