Шинэ оны өмнөхөн залуу дуучин Мино Хар сарнай Амараагийн дүү жижиг Амараатай хамтран “Хатариш” гэх хөнгөн шингэн дуундаа клип хийлгэн олны хүртээл болгосон. Тэрхүү клип болоод дуу нь жинэхэнэ утгаараа хит болж, галзуу ганц дуутай Дэндэвийн рекордыг эвдэж билээ. Оны дараахан Кивигийн Ука ах Амраатай хоршин “Hi ladies” хэмээх дуунд клип хийлгэн цацаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл ах дүү Амараа нар оны өмнө хойно эмэгтэй дуучидтай ганзага нийлэн уран бүтээлдэв. Клипний өнгө төрхөөс харахнээ нь жижиг Амараа Мино нар эмх цэгцтэй, содон сонин сэтгэгдэл төрүүлэхүйц төрхийг гаргаж, зауу насаараа түлхүү чимсэн байх бол Укагийн клип есөн шидийн өнгө будаг холилдуулан, сүрхий секси имиж бүрдүүлсэн, харин Хар сарнай Амараа үзэгдээд өнгөрч байна лээ. Ука бас арван жилийн бор формтой охины дүрд хувирсан гэж байгаа. Арван жилийн нялхсын дүрд тэр арай л настайдсан харагдах бөгөөд ахимаг эмэгтэйн шинжиндээ орсон түүний клип олон чамин зүйлээр элбэг байх нь арга ч үгүй бололтой. Ямар ч байсан хөгшчүүл өнгө будгаар чимсэн, залуучууд насаараа гоёсон хоёр клип үзэгч фэнүүдийнхээ дунд эрэлт ихтэй байгаа гэсэн. Цаашдаа харин тэднээс ямар уран бүтээл гарахыг хүлээж байгаа нь дамжиггүй.