“Mongolian airlines” гэх шинэ авиа компани үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа. Гэтэл шинэхэн авиа компанийн будлиантай, булхайтай үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр. Төрийн өмчит “МИАТ” ХК-ийн нэрийг булааснаар орон зайгаа эзлэх цар хүрээгээ нэмнэ хэмээн тооцож, цаашлаад МИАТ-ийн байр суурийг эзлэх төлөвлөгөөтэйгөөр улайрч байгаа гэхэд болно. Гадны харилцагч байгууллагууд бол ижил нэртэй энэ хоёр компанийг аль нь улсынх, аль нь хувийнх гэдгийг төдийлөн ялгахгүй байгаа нь тодорхой.
Тус компанийг “Женко” Х.Баттулга, Лу.Болд, МАК-ийн Н.Нямтайшир нарын толгой баячуул нийлэн байгуулсан гэдэг. Тэдний төрийн өмчит МИАТ-ийг түлхэн унагааж, эд бадыг нь хийх санаархалд ТӨХ-ны дарга асан Д.Сугар голлох үүрэгтэй оролцсон гэх. Эхний ээлжинд “Mongolian airlines” нэрийг нь авсан бол дараагийн удаад нь Аэробус 310-300 агаарын хөлгийг нь дээрэмджээ. Тухайлбал, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчийн хорооны 536-р тогтоолоор Аэробус 310-300 агаарын хөлгийг худалдах доод үнийг тогтоох тухай төрийн өмчийн хорооны тогтоолд “ЗТБХБЯ-ны санал, “МИАТ” төрийн өмчит ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тус төрийн өмчит компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, үйлдвэрийн 526, улсын бүртгэлийн JU 1010 дугаартай Аэробус 310-300 загварын агаарын хөлгийн худалдах доод үнийг балансын үлдэгдэл үнэ 6,223,396,605 /зургаан тэрбум хоёр зуун хорин гурван сая гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун таван / төгрөг буюу дөрвөн сая долоон зуун наян найман мянга гурван зуун далан америк доллараар тогтоож нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрсөн байна. Тухайн үед ТӨХ-ны даргаар Д.Сугар ажиллаж байсан бөгөөд тэрээр агаарын хөлгийг худалдаалах ажлыг МИАТ төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхонд даалгаж өөрөөсөө зугтаалгаж, нэрээ цэвэр авч үлдсэн байх юм.
Үүнээс хойш яг жилийн дараа эрхэм дарга Д.Сугар дахин ТӨХ-ны 684 дүгээр тогтоол гаргасан нь Аэробус 310-300 агаарын хөлгийг шилжүүлэн ашиглуулах тухай байжээ. Тогтоолдоо МИАТ төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн Аэробус 310-300 агаарын хөлгийг 6,230,139,179 / зургаан тэрбум хоёр зуун гучин сая нэг зуун гучин есөн мянга нэг зуун далан есөн төгрөгийн үлдэгдэл үнэ бүхий агаарын хөлгийг Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд зургаан сарын хугацаагаар шилжүүлэн ашиглуулахыг МИАТ төрийн өмчит компаны гүйцэтгэх захирал Ц.Орхонд зөвшөөрсүгэй гэсэн байх юм.
МИАТ аас Аэробус 310-300 агаарын хөлгийг булаах аргаа эрхэм Д.Сугартан ийнхүү алхам алхмаар ахиулсаар байжээ. Яг энэ тогтоолоо гаргасныхаа маргааш нь л тэрээр Аэробус 310-300 агаарын хөлгийг БХ-ын сайд бизнесийн түнш, “Mongolian airlines”-ийн хөрөнгө оруулагч Лу.Болдод хүлээлгэн өгөх ажлаа хийжээ. Түүний тушаалд Төрийн өмчийн хорооны 2012-12-23-ны 201 тоот тушаалаар МИАТ ХК-ийн мэдэлд байгаа Аэробус 310-300 агаарын хөлгийг зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалд шилжүүлэн өгөхийг тушаасан байх юм. Ийнхүү дуудлага худалдаагаар л зарагдах ёстой байсан агаарын хөлөг шилжүүлэн ашиглагдах нэрийн доор шинэхэн эзэн Лу.Болд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга МАК-ын Н.Нямтайшир нарын халаасанд оржээ.
Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болж ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж Аэробус 310-300 агаарын хөлөг шинэ эздэдээ очсоны дараа буюу 2012-01-16-нд “МИАТ”ХК Аэробус 310-300 агаарын хөлгийн сэлбэгийн тухай асуудлаар ТӨХ-д албан бичиг хүргүүлжээ. Үүндээ ТӨХ-ны 2011-12-22-ны өдрийн 684 тоот тогтоолоор МИАТ ХК-ийн эзэмшлийн Аэробус 310-300 агаарын хөлгийг шилжүүлэн ашиглуулах тухай тогтоол гаргасан. Дээрх тогтоолд зөвхөн онгоцыг шилжүүлэх тухай тогтоол гарсан бөгөөд үүнд онгоцны сэлбэгийг шилжүүлэх тогтоол гаргаагүй байсан. Гэтэл БХЯ-ныхан болон сайд Лу.Болд нь нэг сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин зургаан ам доллар гучин гурван центийн сэлбэгийг шаардан авсан. Иймд ТӨХ-ны тогтоол зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг яаралтай таслан зогсоох шийдвэр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг МИАТ-ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Орхон ТӨХ-д өгчээ.
Шилжүүлэн ашиглах нэрийн доор төрийн өмчит “МИАТ” ХК-ийн эд хөрөнгийг өөсдийн халаасанд хийсэн салбарынх нь сайд Х.Баттулга, Монгол улсын зэвсэгт хүчний нэрийг ашигласан Лу.Болд нарын хөрөнгө оруулагчдын шунал ганц онгоцоор хэмжигдээгүйг дээрх бичиг нотолж байна. Албан тушаалаараа далайлган төрийн өмч рүү гар дүрсэн дээрх нөхөд өнөөдөр жишим ч үгүй инээд алдан ирэх сонгуульдаа бэлтгэж, “Mongolian airlines”-ийн гүйцэтгэх захирал Ч.Хоролсүрэн нутгийн ах Д.Сугартайгаа нийлэн булаах төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсээр. МУ-ын ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр МИАТ-д парк шинэчлэл хийх зорилгоор БОИНГ –Б767-300ER, хоёр ширхэг БОИНГ –Б737-800 агаарын хөлөг худалдаж авах гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Эдгээр онгоцнуудыг авах үнэд өнөөх албан тушаалын далайлгаар “Mongolian airlines”-ын мэдэлд очоод буй Аэробус 310-300 агаарын хөлгийг зарсан мөнгө шилжигдэх ёстой. Гэтэл шилжүүлэн ашиглах нэрийн доор эзнээ олсон уг онгоцноос мөнгө ирэх нь байтугай сэлбэг нь хүртэл шамшигдалд өртөөд байгаа аж. Үндсэндээ тэр онгоцноос нэг ч төгрөг ирэхгүй гэдгийг ТӨХ-ны дарга Д.Сугар 2011 оны 06-р сарын 13 ны тогтоолдоо баталжээ. “АНУ-аас авах гурван ширхэг БОИНГ онгоцны урьдчилгаа төлбөр болох 21,600,000 ам долларыг дотоодын арилжааны банкнаас бага хүүтэйгээр авахыг МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхонд даалгасан байдаг байна.
Монголд албан тушаалын гавьяа нэг иймэрхүү байдалтайгаар үр өгөөжөө өгч, төрийн алба руу зүтгэх сонирхлыг дэврээж байна.
Л.Цэлмэг www.secret.mn