Орон нутгийн Коммунист намын удирдлагуудын авлига хээл хахууль, шударга бус хуваарилалтын эсрэг, мөн газар шорооныхоо төлөө тэмцсэн Хятадын өмнөд хэсгийн Вукан тосгоны 6 мянга орчим оршин суугчид удаирдлагаа сонгох сонгууль санал өглөө. Иргэдийн ялалт эрх баригчдын бусармаг үйлдлийн эсрэг жагсаал цуглааныг манлайлж байгаад цагдаа нарт баривчлагдаж цагдаа нарта байцаагдаж, эрүүдүүлж байхдаа түр саатуулах байранд нас барсан жагсагчийн охин Шуе Жианваны хувьд сэтгэлийг нь дэвтээсэн хэрэг болсон байна. Түүний ярьж байгаагаар эцэг нь энэ өдрийн төлөө, шударга үнэн ялж, иргэд өөрсдөө удирдлагаа сонгодог болохын төлөө тэмцэж, амь насаа өгсөн юм байна. Вукан суурингийн иргэд эрх баригчид нь газар шороог нь эрх мэдлээрээ түрий барин дээрэмдэн авч байгаад бухимдсан юм. 9 сард эхэлсэн эсэргүүцлийн цуглаан өргөжиж, эрх баригчдаа суудлаас нь түлхэн унагаасан. Дараа нь Дундадын эрх баригчдын шийдвэрээр цагдаа нар Вукан тосгоны замыг хааж, 10 хоног бүсэлсэн юм. Мужийн эрх баригчид уг тосгоны удирдлагууд авлигаа хээль хахуульд идэгдсэнийг хүлээн зөвшөөрч, Вуканд орон нутгийн сонгууль явуулахаар болж буулт хийсэн юм. Бээжингийн Коммунист намын хатуу хяналтанд байдаг Вукан тосгоны хувьд ардчиллын салхи сэвэлзсэн нь хачирхалтай. Гэхдээ орон нутгийн удирдлагыг сонгох сонгууль нь ёс төдий бэлэг тэмдэг төдий. Зөвхөн жагсагчдын уур хилэнг дарах, түр зуур гал унтраах зориуллалттай жүжиг гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn