logo
Чанартай бараа хэтэрхий хямд байдаггүй

Чанартай бараа хэтэрхий хямд байдаггүй

2012/02/08
ЧАНАРТАЙ САЙН БАРААГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
ХУВЦАС: Хэрэв хувцас бол жигд оёдол, илүү бус зохицсон чимэглэл, товч цахилгаан гэх мэтийн зүйлээр чанартай эсэхийг тодорхойлж болно. Мөн хаяг шошго зэргийг анхаар. Хуурамч барааны шошго, нэр хаяг нь үсэгний алдаа мадагтай бичигдсэн байдаг. Жинхэнэ чанартай барааны шошго хаяг нь тодорхой, хэрхэн арчлах заавартай, арван тооноос бүрдсэн размер, кодтой байдаг.

ГОО САЙХАН: Гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчигний чанартай эсэхийг өнгө, үнэр зэргээс таних боломжтой. Гоо сайхны чанартай бүтээгдэхүүн нь тааламжтай үнэртэй эсвэл огт үнэргүй байх нь бий. Үнэртэхэд ямар нэг химийн өнгө аяс мэдрэгдвэл хуурамч гэсэн үг. Хэрэв гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд 1.4 диаксин эсвэл нитрозамин агуулагдсан байвал эрүүл мэндэд хортой юм. Хумсны лак, сормуусны будаг, нүдний (зовхины) тень зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хуурамч байх нь олонтоо.

ХООЛ ХҮНС:
Хэрэв кетчуп, кофе, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь үйлдвэрлэсэн он cap, дуусах хугацаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байвал авах хэрэггүй. Чанартай бараа хэтэрхий хямд байдаггүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш