Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой.
Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм. Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна. Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв - Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна. Их хүрээ /1778-1910/ Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм. Нийслэл хүрээ /1911-1921/ Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе.
Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон. Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/ 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. 1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.
Хотын дарга нар - Моононгийн Баяр 1924-1926 он - Санжийн Батсүх 1926-1927 он - Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он - Ламжавын Мижиддорж 1929-1930 он - Бадамын Цэдэндамба 1931-1932 он - Өлзийн Равдан 1932.07.04-08.27 - Дансранбилэгийн Догсом 1932-1933 он - Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он - Лодойн Тавхай 1939.05-11 - Өлзийцогтын Мажиг 1940-1941 он - Ломбодонойн Дамдин 1941. 07-08 - Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он - Содномын Шагдар 1942-1944 он - Гүндийн Багаа 1944-1956 он - Бадрахын Ламзав 1956 он - Будын Батжаргал 1956-1959 он - Санжийн Батаа 1959-1962 он - Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он - Догсомын Цэдэв 1965-1971 он - Сономын Лувсангомбо 1971-1972 он - Сүрэнжавын Балбар 1972-1976 он - Очирын Цэнд 1976-1978 он - Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он - Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он - Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он - Жанлавын Наранцацралт 1996-1998 он - Миеэгомбын Энхболд 1999 он-2005 он -Цогтын Батбаяр 2005 он-2007 он - Түдэвийн Билэгт 2007-2008 он
Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг. Нийслэлийн сүлд тэмдэг Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.
Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна. Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана.
Нийслэлийн туг нь Нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна. Хүн ам 2007 оны 4 дүгаар сарын байдлаар, Улаанбаатар хотын хүн ам нь 1000000 боллоо, үүнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хүн ногдож байна. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Цаг агаар Улаанбаатар хот нь 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм Жилийн дундаж чийгшилт 69% Агаарын дундаж температур 2.2өС Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5өС, хаврын цагтаа модны навчис цэцэгс дэлгэрсэн сайхан дулаахан өдрүүдтэйгээс гадна хавсарга тавьсан сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьж мэднэ. Харин зуны улирал нь дунджаар 15өС дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ч ордог. Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7өС. Мододын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19өС хүрдэг. Өвөл хэдийгээр хүйтэн ч ямар ч үүлгүй нарлаг өдрүүд мөн болдог.Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сүлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу үндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн түүхтэй хот юм.