logo
Үндсэн хууль зөрчсөн тул холбогдох хэсгийг хүчингүй болгов

Үндсэн хууль зөрчсөн тул холбогдох хэсгийг хүчингүй болгов

2012/02/09
Үндсэн хуулийн цэцийн их суудал өчигдөр хуралдан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас “Монгол Улсын Их Хурал 2007  оны 12 дугаар сарын 28-ны өдөр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийг батлан гаргахдаа уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл...”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.”, мөн зүйлийн  3.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... нийгмийн даатгалын шимтгэл ...”, мөн зүйлийн 4.3.11-д “нийгмийн даатгалын шимтгэл.” гэж тус тус зааж, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтын “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргалаа.
Тиймээс Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгосон  уг тогтоол нь гармагцаа хүчин төгөлдөр болохыг шийдвэртээ дурдсан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш