Өнгөрсөн 2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалаас санхүүжсэн тусламж, үйлчилгээг даатгуулагч бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд түүхэндээ анх удаа Монгол Улсын нийт хүн амын 98.6 хувь нь буюу 2 793 220 хүн эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Нийгмийн даатгалын салбарынхан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжил сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх замаар малчид, оюутан, суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэдийг даатгалд хамруулах ажлыг төрийн захиргааны байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулсан нь хамрагдалтыг ийнхүү нэмэгдүүлэхэд нөлөөлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт амжилттай хэрэгжсэн байна.
Дашрамд дуулгахад, НДЕГ энэ 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарлаж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарын асуудлаарх даатгуулагчдын санал хүсэлт, гомдлын мөрөөр онцгойлон анхаарч ажиллаж эхлээд байна. Учир нь Даатгуулагч та даатгалд хамрагдаж шимтгэлээ төлснөөр өөрийн сэтгэл ханамжид нийцсэн чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй тусламж, үйлчилгээг авах ёстой юм.