77 хүнийг хөнөөснөө хүлээсэн Норвегийн хэт барууны үзэлтэн Андерс Брэйвик "Исламын колоничлолтой" тэмцсэнийх нь төлөө өөрт нь цэргийн медал олгохыг шаарджээ. Даваа гаригт Брэйвикийг Осло хотын шүүхийн танхимд авчрах үеэр тэрээр инээмсэглэж, хэт барууны үзэлтний мэндчилгээ болгож гараа дээш өргөсөн байна. Түүнийг шүүх хурал дөрөвдүгээр сарын 16-нд эхлэх аж.
Брэйвик урьдчилан бэлтгэсэн мэдэгдлээ уншжээ. Тэрээр "Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө, гэхдээ би буруугүй, миний эрх чөлөөг хасахыг би зөвшөөрөхгүй, намайг яаралтай суллахыг шаардаж байна" гэсэн байна.
32 настай Брэйвик Норвегит энх тайван цагт болж байгаагүй аллага үйлдсэнээ хүлээсэн ч өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа дахин мэдүүлсэн.
Тэрээр 2011 оны долдугаар сарын 22-нд Осло хотын төвд орших засгийн газрын барилгын гадна бөмбөг дэлбэлж, улмаар цагдаагийн албан хаагчийн хувцас өмсөн Утояа арал дээр очиж, хуралд оролцож байсан залуучууд руу гал нээсэн юм.
Аллагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон амьд үлдэгсэд нийлсэн 100 орчим хүн урьдчилсан шатны шүүх хурал дээр хүрэлцэн иржээ. Утояа арал дээр болсон халдлагаас амьд үлдсэн Анетте Давидсен ярихдаа "Тэр бидний эсрэг дахин муу зүйл хийж чадахгүй гэдэг нь миний хувьд маш чухал, тэр үнэхээр түрэмгий зүйл хийсэн, тэр хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг би олж хараагүй" гэсэн байна.
Өнгөрсөн онд Брэйвикийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн онош гараад байсан ч энэ оношийг дахин магадлан шалгах шийдвэр гарчээ. Хэрэв тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж батлагдахгүй бол түүнийг аллага үйлдсэн хэргээр 21 жил шоронд хорих юм.
Брэйвик Европын засгийн газруудыг лалын шашинтай цагаачдыг хөөн гаргах "эх оронч" дэглэмээр солих зорилготой бүлгийг удирддаг гэж мэдүүлжээ. Гэхдээ цагдаа нар түүний Найтс Темплар нэртэй бүлэг байдаг гэсэн нотолгоо, ул мөрийг олоогүй бөгөөд Брэйвик өөрөө халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
Э.АМАР