Монголын 5 толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн гигант Австралийн “BHP Billiton” компанийн ашиг бараа бүтээгдэхүүний үнийн бууралт, Австралийн Үйлдвэрчний Эвлэлтэй хийсэн үйл ажиллагаа ашиглалтын маргаан зэргээс болж өнгөрсөн жил 6 хувиар буурчээ. Гэхдээ уг компани 6 хувийн алдагдлыг тооцохгүйгээр өнгөрсөн жилийн сүүлийн хагаст 10 орчим тэрбум долларын ашигтай ажилласан байна. “BHP Billiton” компани нь “Rio Tinto” компаниийн хамгийн том гол өрсөлдөгч бөгөөд төмрийн хүдрийн олборлолтоос гол ашгаа олдог байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дэлхийн уул уурхайн компаниудын ашиг цаашид нэмэгдсээр байх нь. Учир нь Азийн орнууд тэр дундаа Хятадын эдийн засаг хурдтай өсч, төмрийн хүдэр, зэс, нүүрс зэрэг түүхий эдийн өлсгөлөнд ороод байгаа. Африк, эсвэл Канад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьд ажиллах хүч болон хөдөлмөрийн хөлсний хэмжээ өсч байгаад санаа зовж байгаа аж. Хэдийгээр хувьцаа нь 0.4 хувиар буюу бага хэмжээгээр буурсан ч хөрөнгө оруулагчид санаа зовохгүй байгаа гэж “BHP Billiton” компанийн удирдлага мэдэгдсэн байна. Уг компанийн хувьд ноогдол ашиг нь Австралид мөн тооцоолж байснаас бага гарчээ. “BHP Billiton” компнийн төв нь Австралийн Мельбурнд байрладаг бөгөөд менежментийн төв нь Английн Лондонд байдаг юм. “BHP Billiton” компни нь 2001 онд Australian Broken Hill Proprietary Company Limited (BHP) болон Anglo-Dutch Billiton компаниудын нэгдлээр үүсч дэлхийн хамгийн том уул уурхайн компани болсон төдийгүй үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийд 3-рт бичигддэг байна. 2011 оны байдлаар 93.6 тэрбум долларын хөрөнгөтэйгээр Английн хөрөнгийн биржийн 9 дэх том комапнид тооцогдсон байна.
Shuum.mn
Shuum.mn