logo
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд байна

Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд байна

2012/02/10
Алс Дорнодод Оросын стандартаар ч маш хүйтэн болж байна. Алс Дорнодын Сусаман тосгонд хүйтний эрч -58 Фарангэйт буюу Цельсийн -50 хэмд хүрснээс Европын орнууд руу нийлүүлдэг газрын тос байгалийн хийн хоолой хөлдөж гэмтжээ. Хөлдөж гэмтсэн ус дамжуулах хоолойнуудаас уур савсаж, зарим айл өрхүүдийн ундны болон халуун ус тасарсан байна. Алс Дорнодын тосгон суурингийн оршин суугчдын хувьд  дэлгүүр хоршоо, ажил сургуульдаа явахад хүндрэлтэй байна. Италийн хажууд орших Адриатийн тэнгисийн эргийн дагуух Хорвцатын хот суурингуудад мөн хүйтний эрч чангарсны улмаас  тог цахилгаан тасарч, бараа нийлүүлэгдэхгүй байгаагаас оршин суугчид хоол хүнсний хомсдолд ороод байна. Онцгой байдлынхан алслагдсан хот суурингуудад хоол хүнс хүргэх ажлыг эхлүүлээд байна.   Зарим оршин суугчид хүйтнийг ажралгүй хол алхаж, хоол ундаа цуглуулж байна.  Цаг уурчдын үзэж байгаагаар Сибирийн хүйтэн агаарын урсгал Европыг дайраад байгаа бөгөөд хүйтний эрч энэ 7 хоногийг дуустал чангарах юм байна. Францын алдарт Эйфлийн цамхаг мөн цасаар хучигджээ. Парист их хэмжээний цас орсноос хотын удирдлагууд гоёл чимэглэлийн зориулалттай гудамжны гэрлүүдийн унтраасан байна. Европт ингэтлээ хүйтэрдэггүй бөгөөд Италийн Ромын эртний барилга болон Гэгээн Петрийн талбай зузаан цасаар хучигджээ. Италийн өмнөд хэсгийн 150 мянга орчим хүн тог цахилгаангүй болоод байна. Төв болон баруун Европын орнуудад гэнэт хүйтний эрч чангарсан нь орон гэргүй, гудамжинд  амьдрагсдад хүндрэл учруулж, гудамжны олон хүн осгож, амь насаа алдаад байгаа юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш