logo
Америк эрдэмтэд байлдааны зориулалттай жижиг нисдэг биет бүтээжээ

Америк эрдэмтэд байлдааны зориулалттай жижиг нисдэг биет бүтээжээ

2012/02/10
Америкийн эрдэмтэд цэрэг байлдааны ажиллагаанд хэрэглэж болох Самарай нэртэй жижиг нисдэг биет бүтээжээ. Самарайд 360 градус эргэж орчин тойрныг мэдээлж чадах камер суурилагдсан. Эрдэмтдийн багийн ахлагч Билл Боргиягийн ярьж байгаагаар байлдааны талбарт байгаа цэргүүд Самарайг нуруундаа үүрч яван яг л бумеранг шидэж байгаа юм шиг агаарт шидэж дээш хөөргөнө. Цэргүүд байшин дотроос харж чадахгүй гаднах орчноо болон өөрсдөө харж чадахгүй байгаа газрыг ямар ч  эрсдэлгүйгээр харж болно. Самарай нь дан сэнстэй, ардаа мотортой. Алсын уждирдлагаар удирддаг юм байна. Операторчин  компьютерээс Самарайг удирдана. Хэн ч Самарайг жолоодсон богино хугацаанд сурах боломжтой. Компьютер дээрээ газрын зураг байршил оруулсан учир Самарай хаана явааг түвэггүй олж болно. Эрдэмтдийн хувьд механик хөдөлгөөн хийж агаарт хөөрч байгаа нисдэг биетээс чичэргээгүй зураг авна гэдэг нь хүндрэлтэй байсан байна.  Тиймээс тэд удаан судласны эцэст чичэргээ болон доргилтыг бууруулагч бүхий видео камер байрлуулсан бөгөөд Android системээр ажилладаг. Байлданы талбарт хэрэгэлэх болохоор хямд авсааархан гар утасных шиг камер ашигладаг. Ямар зорилготойгоор ашиглахаас хамаарч нисдэг биетийг том эсвэл жижгээр хийж болно. Эрдэмт нисдэг биетийг удахгүй цэрэг армийн зориулалтаар худалдаанд гаргана.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш