УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн болоод УИХ-ын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр шийдлээ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачилсан хуулийн төсөлд Орон нутгийн Хурлын сонгуулийг сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагаст багтаан явуулах буюу УИХ-ын сонгуулиас тусад нь явуулахаар тусгасан байна.
Харин З.Энхболд нар Орон нутгийн хурлын ээлжит сонгууль УИХ-ын ээлжит сонгуультай зэрэг зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан төслийн 3 дугаар зүйлд цаг хугацааны зарим өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал, Орон нутгийн хурлын сонгуулийн зарим зардлын хэмжээг орон нутгийн хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зарладаг байсныг 60 хоногийн өмнө зарлахаар тусгажээ. Түүнчлэн УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хуудас нэг байх, түүнд нэр дэвшигчийн нэрийг бичих, хэвлүүлэх, хүргүүлэхэд цаг хугацаа шаардлагатай болохыг харгалзан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэр дэвшигчийг бүртгэж дуусгах, мөн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь тухайн орон нутагт нэг жил оршин суусан байхаар хуулийн заалтыг өөрчлөхөөр тусгасан байна.
Байнгын хорооны гишүүд хуулийн төсөл санаачлагчид тус тусын төслөө танилцуулсны дараа асуулт асуун, хариултаа авах саналтай байсан тул гишүүд саналаа танилцуулсан юм. Дараа нь гишүүд асуулт асууж хариултаа авсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, хоёр сонгуулийг зэрэг авуулахад санал авах хуудаст хэдэн нэр бичигдэх, зэрэг авуулах техникийн бололцоо байгаа эсэхийг лавласан. СЕХ-ны дарга Ц.Лувсанжавын тайлбарласнаар, санал тоолох машины боломжийн талаар СЕХ-ноос АНУ-ын мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаа аж. Тойрог бүрийн саналын хуудас өөр өөрөөр бичигдэх бөгөөд нэг суманд л гэхэд таван өөр саналын хуудас хэвлүүлэх шаардлагатай болж байгаа гэнэ. Тэрхүү өөр өөр саналын хуудсыг тоолох программчлалыг машинуудад суулгахад цаг хугацааны хувьд асуудалтай болоод байгаа гэлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эцсийн болох хугацаа 20 хоног байдаг бол америкийн компанийн зүгээс дор хаяж 30 гаруй хоногийн хугацаа шаардаж байгаа юм байна. Нийтдээ 2500 машинд өөр өөр программ суулгах учир цаг хугацааны хувьд учир дутагдалтай гэж тэрбээр хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Су. Батболд сонгуулийг тус тусад нь хийх болон хамтад нь явуулах үндэслэлийн талаар хоёр хууль санаачлагчдаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Тусад нь явуулах эрх зүйн шалтгаан байна гээд, аймаг, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг 4 жил байна гээд заачихсан атлаа Орон нутгийн Хурлын сонгуулийг 6 сард явуулчихбал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаан ь 4 сараар хасагдах гээд байна. Түүнчлэн сонгуулийн санал авах цаг болоод зохион байгуулалт, техникийн талаасаа хүндрэлтэй зүйл тулгарах гээд байна гэж тайлбарласан. Нэг сонгогч саналын хуудсан дээр байгаа нэрсээс 1 нам, 9 нэр дэвшигчийг 80-аад нэрэн дундаас олж дугуйлах болоод байгааг тэрбээр онцолж байсан.
Харин УИХ-ын гишүүн З.Энхболд, Сонгуулийн жил үндсэндээ ажил зогсдог, дөрвөн жилд угтаа 4 сонгуульд явуулж байна хэмээн шүүмжлээд хоёр хуулийн төслөө нэгтгэн завсаргүй батлаад, хоёр сонгуулийг хамтад нь хийвэл сонгогчдод хүндрэлтгүй, ажил цалгардахгүй сайн талтай гэж тайлбарласан юм.
Гишүүдийн зүгээс гадаадад амьдарч байгаа иргэдээс хэрхэн санал авах, оюутнууд сонгуулийн санал хэрхэн өгөх, саналын хуудас хэвлэх, автомат машиныг программчлан орон нутагт хүргэх зэрэг асуудлаар нэлээд маргаан өрнүүлсэн юм.
Эцэст нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү, хууль хэрэгжүүлдэг байгууллага нь хуулиа хэрэгжүүлж ажиллаж сурмаар байна хэмээн анхааруулаад хаана хаана сайн ярилцан хуулийн төслөө хэлэлцээд явья гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, энэ асуудал улс орны тогтвортой байдал, үндэсний хэмжээний эрх ашигтай холбоотой учир гишүүд хүлээцтэй хандан, ажил яриад байгаа, хууль хэрэгжүүлэх хүмүүсийн яриаг туйлын анхааралтай сонсох нь зүйтэй хэмээн хэлсэн. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад энэ ажлын хэсэгт УИХ-ын хоёр дэд дарга, хоёр намын бүлгийн ахлагч, хуулийн төсөл санаачлагчид, сонирхсон гишүүд оролцон нухацтай ярилцах хэрэгтэй байх гэсэн саналыг гаргалаа. Түүнчлэн тэрхүү автомат машиныг нэг дүүрэг дээр аваачин яг сонгууль явуулж буй мэтээр туршин хоёр сонгуулийг хамтад нь эсвэл салангид явуулах эсэх талаарх шийдвэрээ гаргавал яасан юм бэ гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулиудыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх дэд хороодын дарга нарын томилох асуудлыг хэлэлцэн шийдсэн.
Ес зүйн дэд хорооны даргаар Г.Баярсайхан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Д.Загджав, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ч.Улааныг улираан сонгосон. Мөн шинээр байгуулагдаж буй Өргөдөл, гомдлын дэд хорооны даргаар Д.Дондог, Сонгогчлын нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хорооны даргаар З.Энхболд нарыг тус тус сонголоо.
Г.Бурмаа