Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд БНАСАУ-ын их удирдагч Ким Чен Ир таалал төгсч Солонгосын хойгийн умард хэсэгт шинэ Кимийн эрин эхлээд удаагүй байна. Ким Чен Ир агсан энэ улс орныг эцэг Ким Ир Сений дараа 17 жил удирдсан юм. Шинэ лидер Ким Чен Ун өдгөө ойролцоогоор 27 настай. Ким Чен Ун нь Ким Чен Ирийн гурав дахь эхнэрээс төрж, Швейцарьт боловсрол эзэмшжээ. Залуу Кимийг Хойд Солонгосын лидер, Ким Чен Ирийн залгамжлагчаар тодруулах ажил үндсэндээ 2010 оноос эрчимтэй эхэлсэн юм. Гурван хүүгийнхээ отгон болох Ким Чен Уныг 2009 оны зургадугаар сард Ким Чен Ир өөрийнхөө залгамжлагч хэмээн нам,төрийн дээд удирдах бүрэлдэхүүнд танилцуулснаар Ким Ир Сен, Ким Чен Ир нарын шинэ халаа олны нүдэнд ил болжээ. Гэхдээ Ким Чен Уныг үүнээс арай өмнө нууцаар тус улсын парламентын гишүүн болгосон байдаг. Хойд Солонгосын парламентын сонгууль 2009 оны гуравдугаар сард болж өнгөрөхөд бага Кимийн нэр депутатуудын жагсаалтад байгаагүй гэдэг. Гэвч Ким Чен Ун депутат болжээ. Тухайн үед "Тона Ильбо" сонины мэдээгээр Ким Чен Ун нэрээ Ким Чен болгон товчилж, тэр нэрээрээ 216 дугаар тойргоос парламентад сонгогдсон аж. Тойргийн дугаар нь эцэг Ким Чен Ирийн төрсөн сар, өдөр юм. Үүнээс өмнөхөн Ким Чен Уныг Улсын аюулаас хамгаалахын даргаар томилоод байв.
Бага Кимийн төрсөн өдөр болох нэгдүгээр сарын 8-ныг Умард Солонгосын үндэсний баяр болгож, түүнд зориулсан дууг бага сургуулиудад зааж, үндсэндээ хоёр жилийн өмнөөс эцгийн халааг авах бэлтгэлийг базааж эхэлжээ. Урьд нь өвөө Ким Ир Сен, эцэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг Умард Солонгос даяар үндэсний баяр болгон тэмдэглэдэг байсан ажээ.
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурлыг 2010 оны намар хийсэн юм. Ким Чен Уныг цэргийнхний дэмжлэгээр тус бага хурлын гишүүнээр сонгосон бөгөөд ингэсэн нь түүний ирээдүйн карьерт нөлөө үзүүлсэн үйл явдал болжээ. Бага хурлын дараахан түүнийг генерал цолоор шагнасан юм.
Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд тухайн үед дурдсанаар БНАСАУ-ын армийнхан эцэг, хүү хоёрыг хамтад нь намын хуралд төлөөлөгчөөрөө сонгосон нь цаанаа нарийн учиртай хэмээж байв. Учир нь засгийн эрхийг шилжүүлэхэд тус улсад армийн нөлөө хамгийн чухалд тооцогддог юм. Ийнхүү цэргийнхний дэмжлэгтэйгээр залуу Ким төрийн өндөрлөгт гарах бэлтгэлээ базаасан билээ.
Харин одоо шинэ, залуухан Кимийн эрин жинхэнэ утгаараа эхэллээ. Засгийн эрх шилжүүлэх ажилд ялимгүй алдаа гарахад л өнөөгийн хатуу чанга коммунист дэглэм нурж, улс орны дотоодод үймээн самуун дэгдэж, олон хүн Азийн бусад орнууд руу дүрвэж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж буй. Иргэдээ дүрвэн гарахыг дээд зэргийн гэмт хэрэгт тооцдог энэ улсынхан оргодлуудаа барьж авах л юм бол цаазын ялаар гэсгээдэг хатуу зарчимтай. Ким Чен Ирийг таалал төгсдөг өдөр хил даван дүрвэж яваад баригдсан 10 хүртэл насны хоёр охинтой нэгэн гэр бүлийнхнийг одоо гурван үеэр нь устгах зарлигт залуу Ким гарын үсэг зурчихаад сууж байна. Эцэг Ким насан өөд болж хамаг хил хязгаараа чандлан хааж, хилийн цэргээ чангатгаад байгаа үед азгүй гэр бүлийнхэн хил давах гэж яваад баригджээ. Хэдэн сарын өмнөөс Хятадын талын зуучлагчдын тусламжтайгаар хил нэвтрэх сар, өдөр, цаг, гарцаа товлоод хил давж яваад тийм хэрэг болжээ. Хатуу чанга дэглэмээс зугтсан олон олон өрх бүлийнхэн ийм л тавиланг сөрөн байж Хятадын хил давж чадвал зол болдог.
БНАСАУ 1,2 сая хүний бие бүрэлдэхүүнтэй армитай, зургаагаас найман цөмийн хошуу бэлтгэж хүрэлцэх цөмийн нөөцтэй орон гэдгээрээ анхаарал татдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак Солонгосын хойгийн асуудлыг аядуугаар шийдвэрлэж, аль болох зөөлөн байр суурьтай байхаа Ким Чен Ирийн нас барсны дараа мэдэгдэж байсан юм. Хойд Солонгостой сөргөлдөөн үгүй гэдгээ мэдрүүлэхийн тулд БНСУ-ын зүгээс БНАСАУ-тай харилцаагаа зөөлрүүлэх байр суурьтай байгаа гэдгээ ноён Ли Мён Бак онцолсон байна. Ли Мён Бак Өмнөд Солонгосын гол улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр “дээд зэргээр уян хатан чанар гаргах шаардлагатай” гэжээ.
Умард, өмнөд Солонгосын харилцаа Ерөнхийлөгч Ли Мён Бакийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2008 оноос хурцадсан байдаг. Өмнөх Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун, Но Му Хён нар умард, өмнөд хоёр Солонгосын харилцааг зөөллөх талаар алхам хийж байсан ч шинэ Ерөнхийлөгч Умард Солонгост тусламж үзүүлэх, цөмийн зэвсэг хорогдуулахтай холбоотой эдийн засгийн бодит алхмууд хийхийг үндсэнд нь зогсоожээ. Өнгөрсөн 2010 онд Шар тэнгист Өмнөд Солонгосын “Чхонан” цэргийн усан онгоцыг БНАСАУ-ын эргийн харуул буудсанаас үүдэн хоёр талын харилцаа эрс муудсан. Үүнийг намжаах талын арга хэмжээ авахаа Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн мэдэгджээ.
Төр, засгийн эрх залуу Кимд бүрэн шилжиж буй энэ цаг мөчид цэргийн ямар нэгэн эргэлт гарахаас сэрэмжилж, армийн анги нэгтгэлүүдийг байрлалаасаа холдож, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх хатуу тушаал өгчээ. Харин Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын дотоодод хүчний байгууллагуудын дунд нууц баривчилгаа болсон тухай дурдсан байна. Өмнөд Солонгосын хилийн ойролцоох Кангвон мужид энэхүү баривчилгаа болжээ. Вонсан хотын дотоод яамны салбар удирдлагын байрыг Пхеньянаас ирсэн сөрөх тагнуулын албаны тусгай ажилтнууд бүсэлж, ажилтнуудыг баривчилсан тухай мэдээнд дурджээ. Өмнөд Солонгосын тагнуулчдын таамаглалаар Умардын хууль хяналт, хүчний байгууллагуудын дотор төрийн эргэлт гарах сэжиг илэрч, их баривчилгаа өрнөсөн, цаашид ч өрнөж магадгүй ажээ.
Хэдийгээр Умардын эрх мэдлийг залуу Ким авч байгаа ч залуу хүн тул туршлага дутаж, улс төрийн эргэлт гарахад хүргэх вий гэсэн болгоомжлол БНАСАУ-ын дээд хүрээнийхэн дунд байсаар байгаа аж. Тиймээс Ким Чен Уны ард нөмөр нөөлөг болох хүн заавал хэрэгтэй.
Тэдний нэг нь Ким Чен Ирийн хүргэн ах, өдгөө 65 настай Жан Сун Тэк юм. Тэрбээр талийгаач Ким Чен Ирийн дараа ордог Умард Солонгосын хоёрдугаар хүн юм. Жан Сун Тэк нь залуу Кимийн өвөг эцэг Ким Ир Сенийг өөд болсны дараа Ким Чен Ирийг БНАСАУ-ын лидер болох хүртэл тун богино хугацаанд боловч Умард Солонгосын төрийг барьсан хүн. Түүгээрээ хэр нэр нөлөөтэй хүн гэдэг нь тодорхой байдаг. Ким Чен Ир ч хүргэнийхээ хүчээр хүчирхэгжсэн хэмээн ажиглагчид үздэг байна. Олон улсын ажиглагчид Жан Сун Тэкийг Умардын “Хатуу самар” хэмээн нэрлэдэг байна. Түүний гэргий нь Ким Чен Ир агсны ганц эмэгтэй дүү, өдгөө 65 настай Ким Гён Хи юм. Хатагтай Ким Гён Хи нь армийн генерал цолтой, БНАСАУ-ын Хөдлмөрийн намын Хөнгөн үйлдвэрийн салбарыг толгойлдог, Хойд Солонгосын нөлөө бүхий хүний нэг гэгддэг.
Ким Гён Хи нь залуу удирдагч Ким Чен Уны өрлөг эх юм. Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, балетын бүжигчин Ко Ён Хигээс Ким Чен Ун төрсөн бөгөөд Ко Ён Хи 2004 онд 51 насандаа хорт хавдраар өөд болжээ. Түүнээс хойш Ким Гён Хи хүүг өөр дээрээ авч өсгөсөн байна. Ким Чен Ирийг таалал төгсөхөөс өмнө албан тушаалын эрэмбээр Ким Гён Хи нь Ким Чен Унаас дээгүүрт ордог байв. Мөн Ардын Их Хурлын дарга Ким Ён Нам нь гадаад улстай харилцахад Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг эрх мэдэл бүхий хүн бөгөөд тэр ч залуу Кимд туслах нь гарцаагүй.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш нэг долоо хоногийн дараа Ким Чен Ун цэргийн дээд командлагч цол хүртэж, их удирдагчийн албан ёсны залгамжлагч боллоо. Умард Солонгосын төв телевизээр “БНАСАУ-ын ард түмний хүсэл зоригийн дагуу нөхөр Ким Чен Ун та эх орноо ялгуусан ялалтад хүргэхийн тулд дээд командлалыг удирдах эрхийг хүлээн авна уу” гэсэн мэдэгдэл гарчээ. Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг Умардын залуу удирдагчийн шинэ цол нь цэргийн эрх мэдэл түүний гарт шилжиж буйн илэрхийлэл гэж үзэж байгаа юм. Тэр цагаас эхлэн Умардын армийн цэрэг бүр түүний төлөө амиа өгөх үүрэгтэй боллоо гэж “Родон синмун” сонинд бичжээ. Түүнээс гадна Ким Чен Ун БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намыг толгойлохоор болжээ.
Умард Солонгосын шинэ лидер сүүлийн өдрүүдэд ард иргэддээ анхаарал тавьж эхэлсэн байна. Эцгийнх нь дурсгалыг хүндэтгэн хүйтэн сэрүүнийг үл ажран гадаа гудамжинд эмгэнэн гашуудаж байгаа хүмүүст халуун цай, кофегоор үйлчилж, даралт нь ихсэн хямрагсдад жижүүрийн эмч томилон эрүүл мэдийг нь хянуулж, эцгийнхээ сүүлчийн шийдвэрийг биелүүлэхээр Пхеньяны иргэдийг шинэхэн загасаар хангах тушаал буулгаж, дэлгүүрийн лангуун дээр заруулж эхэлжээ.
Ийнхүү залуу Кимийн эрин Солонгосын хойгийн умард хэсэгт эхэллээ. Цөмийн зэвсэгтэй, хатуу коммунист байр суурьтай, ганц намын тогтолцоотой, 24 сая хүн амтай, удирдагч агсан Ким Ир Сений боловсруулсан өөртөө найдах үзэл суртал буюу Жүчхэг баримталсан хэв маяг бүхий, 1990-ээд оны эхээр болсон өлсгөлөнгийн дараа, мөн эдийн засгийн гол түнш байсан Зөвлөлт Холбоот Улс задарсны улмаас Ким Чен Ирийн гаргаж ирсэн цэрэг армид эдийн засгийг төвлөрүүлж, түүнийг дэмжих "Нэн тэргүүнд цэрэг" бодлогыг хэрэгжүүлэгч улс орныг залуу Ким хэрхэн удирдахыг дэлхийн улс орнууд ажиглан харах л үлдээд байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ