logo
Феликс Баумгартнер 50 мянган метр өндрөөс чөлөөт уналт хийнэ

Феликс Баумгартнер 50 мянган метр өндрөөс чөлөөт уналт хийнэ

2012/02/11
Өндрөөс үсрэгч Феликс Баумгартнер 150 мянган фийт буюу ойролцоогоор 50 мянган метрийн өндрөөс чөлөөт уналт хийж, дэлхийн дээд амжилт тогтоох оролдлого хийхээр зэхэж байна.  Тэрээр агаарын бөмбөлөг ашиглан уналтаа гүйцэтгэхээр төлөвлөж байна. Онгоцны нисгэгч Феликс Баумгартнер олон жилийн турш сургуулилт, туршилт, судалгаа хийсний дүнд хүн төрөлхтний түүхэнд урд өмнө туршиж байгаагүй 50 мянган метрийн өндрөөс чөлөөт уналтаа гүйцэтгэх гэж байна. Тэрээр Сансар судлалын зориулалтаар туршилт хийж байсан АНУ-ын агаарын хүчний нисгэгчийн үсэрсэн өндрийн хэмжээнөөс өндрөөс үсэрч дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна. Түүний өмссөн хувцас хэрэглэл нь хүний биеийг хүчилтөрөгчөөр хангах, биеийн дулааныг тогтмол барих, агаарын даралтаас хамгаалах зориулалттай юм байна. Өндрөөс үсрэхэд хэрэглэдэг хувцас хэрэглэл нь энгийн чөлөөт уналт хийхэд хэрэглэдэг тоноглолоос огт өөр, хүний биеийн хөдөлгөөн хязгаарлагдсан байдаг тул маш олон удаа хувцас хэрэглэлтэйгээ бэлтгэл сургуулилт хийх шардлагатай байдаг байна. Феликс Баумгартнер урд нь хэд хэдэн удаа дэлхийн хамгийн өндөр байшин барилга байгууламжин дээрээс үсэрч байсан туршлагатай. Үүнд Рио Де Жанеро байдаг Есүс Христийн аварга хөшөөн дээрээс үсэрч, Франц, Английг холбодог Английн суваг дээгүүр тусгай төхөөрөмжийн тусламжтай нисч байсан. Гэхдээ Дэлхийн агаар мандлын гадна талаас үсрэнэ гэдэг бол түүний хувьд шинэ бас аюултай туршилт юм. Учир нь дэлхийн татах хүчнээс гараа л бол хүчилтөрөгч болон татах хүчгүй болох юм. Мөн агаарын даралт, болон хүчилтөрөгчийн хэмжээ дээшлэх тусам бага байдаг. Түүний ярьж байгаагаар өндрөөс үсрэх нь баатар болох, эсвэл нэр алдартай болох гэсэн оролдлого бус харин хүн задгай сансар огторгуй, өндөрт  гарч болох, цаашлаад сансар судлалд дөхөм болох зорилготой юм байна.   
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш