УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг батлан гаргалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд, тус байнгын хороог даргалж байсан эрхэм гишүүн Д.Зоригт, хуулийн ажлын хэсгийн ахлагч, эрхэм гишүүн А.Тлейхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ хуулийг баталснаар банкнаас зээл авах нөхцөл, болзлыг хангасан ч зээлийн барьцаа хөрөнгийн хүрэлцээгүйгээс зээл авч чаддаггүй иргэдийг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломж бүрдэж байгааг гишүүд хэллээ. Зээл авах баталгаа хөрөнгөгүй иргэд хүссэн хөрөнгийнхөө 60 хувийг Зээлийн даатгалын сангаас батлан даалт гаргуулан зээлж, үлдсэн 40 хувийг жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээл авч жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх боломж бүрдэх ажээ.
Түүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Зээлийн батлан даалтын сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хүртэл хувийг давхар батлан даахаар хуульд тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Зээлийн батлан даалтын сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээнийн мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг нөхөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулах юм байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах давхар батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хөлсийг Зээлийн батлан даалтын сантай зөвшилцсөний үндсэн дээр Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоохоор хуульд тусгажээ.
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуультай болсноор банкнаас зээл авч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой ч барьцаа хөрөнгөгүйгээс болж зээл авч чаддаггүй иргэд ардаа давхар батлан даалттай боллоо.Ингэснээрээ зээлийн барьцаагүй иргэдэд таатай шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байна.
Д.ОЮУН