Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иймээс Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы хугацааг түр сунгалаа.
Иймээс Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганы хугацааг түр сунгалаа.