logo
Сингапурын эрдэмтэд ходоодны хорт хавдар эмчилдэг робот бүтээжээ

Сингапурын эрдэмтэд ходоодны хорт хавдар эмчилдэг робот бүтээжээ

2012/02/11
Сингапурын далайн хоолны ресторанууд хавчны махан хоолоороо алдартай. Гэхдээ хавч зөвхөн үйлчлүүлэгч болон тогооч нарын арааны шүлсийг гоожуулдаггүй. Хавчны үйлдэл хөдөлгөөн нь мэс засал хийдэг багажинд ашиглагдах болсон байна. Сингапурын эрдэмтэд ходоод гэдэсний хагалгаа хийхдээ хавчны гар хөл мэт ажилладаг Эндоскоп роботыг ашигладаг бүтээж, ашиглаж  байна. Уг роботыг Энтерологист буюу дотрын  эмч Лоренс Хо болон технологийн профессор Луис Фий нар зохион бүтээжээ. Эндоскоп роботыг зохиох санааг анх 2004 онд Энтерологист Лоренс Хогийн найз хамт хавчаар хооллож байхдаа санал гаргажээ. Түүний ярьж байгаагаар хавч байгаль дээр маш уян хатан хөдөлж, явж олзоо барьдаг. Мөн маш хүчтэй хавчдаг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Ходоодны хавдрыг тайрах энгийн мэс ажилбар олон цаг үргэлжилж, маш олон шарх үлдээдэг байсан бол тэд шинэ багажтай болсноор ходоодны хавдрыг цагийн дотор авдаг болжээ. Технологийн профессор Луис Фийгийн ярьж байгаагаар тэд багажныхаа тусламжтайгаар  ямар ч нүх, сүв, шарх сорви үлдээлгүй мэс засал хийдэг болсон байна. Эндоскоп багаж нь маш уян хатан учир эмч нар багажийг өвчтний амаар эсвэл доороос нь багажаа шургуулж хавдар байгаа хэсэгт эмчилгээ хийдэг байна. Түүний ярьж байгаагаар шинэ багаж яг л могой шиг уян хатан хөдөлгөөн хийж хүний биед ордог. Робот гарны тусламжтайгаар тэд хавдрыг барьж байгаад тайрч, тэнд нь цусыг нь тогтоодог байна. Робот гарны үзүүрт байрлуулсан жижиг камерны тусламжтай харж роботыг жолооддог байна. Хавчуур нь эд эрхтний зөөлөн болон хатуу шинж чанарыг тодорхойлдог мэдрэгчтэй учир роботыг удирдаж байгаа эмч хэр хатуу хавчих чимхэхээ тохируулдаг. Ходоод гэдэсний хорт хавдраар жилд олон сая хүн нас бардаг. Хо эмчийн ярьж байгаагаар шинэ багаж нь нас барагсдын тоог бууруулахад туслана гэж үзэж байна.  Тэдний багаж мөн гэдэсний хананд бага зэргийн нүх гаргаж, түүгээрээ хажуу тийш яван бусад эрхтнийг эмчлэх оношлоход ашиглагддаг байна.     
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш