logo
Харвардын их сургуулийн эрдэмтэд ус нэвтэрдэггүй нано хальс бүтээжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэд ус нэвтэрдэггүй нано хальс бүтээжээ

2012/02/11
Гоёлын даашинз эсвэл ширээний бүтээлгэн дээрээ улаан вино асгавал арилахгүй. Хими цэвэрлэгээнд өгөх хэрэг гарна. Зарим тохиолдолд хими цэвэрлэгээ ч толбыг арилгаж чаддаггүй. Тэгвэл Харвардын их сургуулийн эрдэмтэд СЛИПС нэртэй ямар ч ус, тос нэвтэрдэггүй, шингэн зүйлээс хамгаалж чаддаг нимгэн нано бүрхүүл хальс бүтээжээ. Эрдэмэтэн Так Синг Вонгийн ярьж байгаагаар ямар ч зүйл рүү нано бүрхүүлийг шингэн байдлаар цацахад шингэн зүйлийг нэвтрүүлдэггүй бүрхүүл үүсдэг байна. Эрдэмтэд анх мөлгөр гулгамтгай бүрхүүл бүхий навчтай, шавжаар хооллодог ургамлын навчны гадаргуугаас санаагаа авчээ. Навчны гадаргуу нь шавж барихад зориулагдсан гулгамтгай гадаргуутай юм. Эрдэмтдийн багийн ахлагч Жоанна Эйзенбергийн ярьж байгаагаар махчин ургамал төрөл бүрийн шавжаар хооллодог бөгөөд навчны гадаргуу барзгар боловч, шингэн бүрхүүл бүхий гадаргуутай. Тосорхог бүрхүүлэн гадаргуутай хөлтэй шавж навчин дээр суунгуутаа гулгаж, уут хэлбээртэй цэцэгний амсар луу ордог байгалийн зохилдолгоотой юм байна. Туршилтаас харахад шоргоолж, мөлгөр гадаргуу дээр тогтож чадахгүй байна.  Эрдэмтэд ургамлын навчнаас дээж аван нано материал болгож байгаа юм байна. Шингэнээс хамгаалагч нимгэн хальс нь хутга мэсэнд гэмтэх боловч хурдан хугацаанд нөхөгдөж уснаас хамгаалах чадвараа алддаггүй байна.    Шингэнээс хамгаалах хальс гарган авснаар ямар ч нөхцөл эд зүйлээ ус болон шингэн зүйлээс хамгаалах боломжтой болно.  СЛИПС-ийг гал тогоо ресторан зэрэг толбо үлдээдэг хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг газар ашиглаж болно. Эмэгтэйчүүд улаан дарсны толбоноос айж, сандарч, санаа зовохооргүй болох цаг ойртож байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш