Хулгана: ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ АГУУ СЭТГЭЛЭЭР ХАНДДАГ
Түүнтэй удаан хугацаанд харьцаад ирэхээр хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч гайхалтай шүүмжлэгчид болно. Хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл явдаг. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил зохино. Сайн эргэцүүлэн боддог, уян хатан. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлээр ханддаг.
Үхэр: ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЮУГАА Ч ЗОЛИОСЛОХОД БЭЛЭН
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч. Тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Апь болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүчний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Эмэгтэй үхэр гэрсэг. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.
Бар: БУСДЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ ЧАДВАРТАЙ
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгүй. Тэр эрсдэлд дуртай. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй.
Туулай: АЖИЛДАА ЯМАГТ АЗТАЙ
Нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь их тайван. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Дайсан байх дургүй.
Луу: ТӨГС ТӨГӨЛДӨР РҮҮ ТЭМҮҮЛДЭГ
Маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Боловсон, уужим сэтгэлтэй, зориг тегөлдер, хатуужилтай, бардам. Их эмзэг. Төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Юм бүхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Үгээ цэнэж чаддаггүй, шууд хэлчихдэг. Чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд юугаар ч гачигдахгүй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзана. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг.
Могой: САНХҮҮДЭЭ ХЭЗЭЭ Ч САНАА ЗОВДОГГҮЙ
Үргэлж гоёмсог хувцасладаг. Эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч. Мэргэн ухаантай, гайхалтай зөн билигтэй. Зөн билигтээ итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ бас залхуу. Санхүүгийн тал дээр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ энэ тэмүүллээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.
Морь: ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХАЯЖ ЧАДНА
Хүмүүсийг удирдаж чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг хэлэхээс нь өмнө таачихдаг. Улс төрд амжилт олно. Заримдаа хүч чадалдаа итгэдэггүй. Нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тохирно. Бусдаар хүндлүүлж, магтуулах дуртай. Хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна.
Хонь: УРАН СЭТГЭМЖТЭЙ
Амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй учраас бусдад найдах нь бий. Гутранги үзэлтэй. Ихэнхи нь шашин шүтлэгтэй байдаг. Зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг сонирхдог. Мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран сэтгэмж болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй.
Бич: ОЮУНЫ ЧАДАВХИ ӨНДӨРТЭЙ
Ихэрхэг зантай. Оюуны чадавхи өндөртэй. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог.
Тахиа: ИЛЭН ДАЛАНГҮЙ
Илэн далангүй. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггүй зөвхөн өөртөө л найддаг. Биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.
Нохой: ХЭЗЭЭ Ч УРВАХГҮЙ
Гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөө зовнидог. Олон дутагдалтай ч хүний бүх сайхан ариун чанарууд бий. Үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд төгс, үнэнч шударга. Удирдах гайхамшигтай чадвартай.
Гахай: ГЭНЭН, ИТГЭМТГИЙ
Тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Их гэнэн, итгэмтгий, өёрийгеө хамгаалах чадваргүй. Мэдлэгийг чухалчилдаг. Мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямарч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгуй бүгдийг харьцуулан үздэг. Ямар ч мэргэжил, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана.
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин