Автомашин, гар утас, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйлийг Азид үйлдвэрлэж, АНУ болон Европын орнууд руу экспортлож байна. Гэхдээ Азийн орнууд нэг л зүйлийг АНУ руу экспортлож чаддаггүй. Тэр нь хөгжим рок попын урлаг. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж байна. Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Филиппин охидоос бүрдсэн “Блаш” нэртэй ази хамтлаг “Снүүп Догг”т-ой хамтран “UNDIVIDED” нэртэй сингл цомог гаргасан нь дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж, АНУ-ын Биллбордод 3-р байранд орсон байна. Хамгийн сүүлийн цомог нь Биллбордын 2-рт бичигдэж, хэсэгтээ байраа алдах төлөвгүй байна. Хамтлагийн продюссер Жон Нийрмэний ярьж байгаагаар тэд АНУ-ын сонсогчдод тэдний стиль имижээр зориулж дуугаа англи хэл дээр дуулж, бэлтгэж байгаа юм байна. Америкийн туршлагатай продюсер ази хамтлагийг АНУ-ын хөгжмийн урлагийн зах зээлд гаргаж чадна гэж найдаж байна. Гэхдээ “Блаш” хамтлаг ганц барууны зах зээлд нэвтрэх гэж байгаа хамтлаг биш юм байна. Өмнөд Солонгосын “GIRLS GENERATION” нэртэй авьяаслаг, царайлаг 9 охидын хамтлаг нутагтаа цахиур хагалж гарч ирээд, дараа нь Азийн орнуудыг байлдан дагуулсан бөгөөд Продюссер Дэвид Леттермэнтэй хамтарч ажиллан одоо АНУ-ын үзэгчдийг байлдан дагуулахаар зэхэж байна. Азийн кино жүжигчид Холливудэд ч хүч түрэн орж байгаа юм байна. Биллбордод орох дуунуудыг шалгаруулдаг Лос Анжелест төвтэй студийн захирал Кийт Калфийлдийн ярьж байгаагаар Америкийн үзэгчид Ази хамтлагийг сонирхдог болсон нь үнэн. Гэхдээ Америкийн сонсогчдыг байлдан дагуулах амаргүй. Бүр англи хэлээр дуулдаг Британичуудын хувьд ч АНУ-ын зах зээлд нэвтрэх нь амаргүй байдаг аж. Учир нь Америкчуудын ярьдаг дуулдаг рок, попын стиль имиж бүр хоорондоо ялгаатай байдаг. Гэхдээ “Блаш” хамтлаг америкийн үзэгчдийн сэтгэлийг татахын тулд тэдний амьдралын хэв маяг, имиж стилээс суралцаж, Америк стилээр дуулж байгаа юм байна. Хамтлагийн гишүүн Начо хочит Нацуко Данжогийн ярьж байгаагаар Ази уран бүтээлчид ерөнхийдөө даруу бүрэг байдаг. Ингээд дуулвал яадагбол.... Ингээд яривал яадаг бол гэж өөртөө анхаарал болгоомжтой ханддаг. Харин Америк хүмүүс чөлөөтэй байдаг байна. “Блаш” хамтлаг цаашид хэр хол явахыг одоогоор хэлж мэдэхгүй ч ямартай ч ази хамтлаг барууны улсуудын байлдан дагуулж байгаа нь анхных юм.
Shuum.mn
Shuum.mn