logo
Нью-Йоркт өндөр барилга өөд шатаар уралдах тэмцээн болжээ

Нью-Йоркт өндөр барилга өөд шатаар уралдах тэмцээн болжээ

2012/02/14
Америкийн Нью-Йоркийн хотын “Empire State” барилгын өөд шатаар уралдах 35 дахь удаагийн гүйлтийн тэмцээн болсон байна. “Empire State” барилга нь 102 давхар 381 метр өндөр, 1972 онд Худалдааны төв барилга баригдаж дуустал дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан барилга юм. Тэмцээнд оролцогчид 1576 ширхэг шатаар дээш өгсөж орой дээр нь гарах ёстой. Гэхдээ эрчүүд өндөр өсгийтэй гуталтай уралдах юм. 102 давхар байшин өөд амрахгүй уралдах тэмцээнд эмэгтэйчүүдээс Шинэ Зеландын тамирчин Мелисса Мүүн түрүүлжээ. Түүний ярьж байгаагаар 10 давхраас эхлээд хүч нь сулраад, ядарч эхэлсэн байна. Энэ төрлийн тэмцээн нь тамирчдыг бие болон сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байлгадгаараа онцлогтой юм байна. Харин эрэгтэйчүүдээс Германы тамирчин Томас Долд түрүүлж, тасралтгүй 7 түрүүлсэн тамирчин болсон байна. “Empire State” барилгыг 1931 онд барьж дууссан. Нэгэн үе хүний гараар барьсан орчин үеийн 7 гайхамшгийн нэгээр тодорч байсан. Худалдааны 2 цамхаг халдлагад өөртөж нурснаас хойш эргэж Америкийн хамгийн өндөр барилга болсон бөгөөд барилгыг шинэчилж, засварлан эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй технологи суурилуулахад зориулж, 550 сая доллар төсөвлөжээ. Одоо барилгын ажил эхлээд 120 сая гаруй доллар зарцуулаад байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш