Олон жил хүлээгдсэний эцэст “Boeing 787 Dreamliner” гэдэг хамгийн сүүлийн үеийн өнгө үзэмж сайтай хөнгөн, шатахуун бага зарцуулдаг хурд хүчний гайхамшиг болсон агаарын тээврийн онгоц сүр дуулиантайгаар эзэддээ очиж байсан нь саяхных. Гэтэл үйлдвэрийн доголдол, гэмтэл гарах болсон нь хэрэглэгчдийн санааг зовоож байна. “Бойнг” компанийн удирдлагуудын ярьж байгаагаар онгоцны их биед техникийн гэмтэл гарах болсон байна. Онгоц үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар онгоцны гэмтлийг бүрэн засварлахад хугацаа шаардлагатай байгаа аж. Японы агаарын тээврийн “АNA” буюу “All Nippon Airways” компани онгоц авахдаа сайтар үзлэг шинжилгээ хийсэн тул гэмтэл гарахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ Японы авсан онгоцыг”Бойн” комапни анхааралтай ажиглаж байгаа. Учир нь “Boeing 787 Dreamliner” онгоцны их биеийн жинг хөнгөрүүлж, шатахууны зарцуулалтыг багасгах зорилгоор анх удаа нягтаршуулсан хөнгөн нүүрсний ислээр хийсэн. Бойнгийн гол өрсөлдөгч “AIRBUS”-ын A380 superjumbo онгоцны далавчинд цууралт гарсан нь мөн зорчигчдын санааг зовоож байна. “Бойнг” компанийн удирдлагуудын ярьж байгаагаар худалдаанд гаргасан онгоцны их биеийг засах нь үйлдвэрлэлийн виарт өөрчлөлт оруулахгүй юм байна. Тэд 1 сард 10 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж шинэ онгоц худалдаанд гаргахад алдсан цаг хугацаагаа нөхөхөөр чармайн ажиллаж байна. Одоогоор “Boeing 787 Dreamliner” онгоцны 800 орчим захиалга ирээд байгаа. Гэхдээ онгоцнууд хэрэглэгчдэд очиж, нислэг үйлдэж эхлэхэд бэлэн болсны дараа л мөнгө нь очдог учир хөрөнгө санхүүгийн хувьд удаашрилтай байгаа ажээ.
Shuum.mn
Shuum.mn