logo
Хүүхэд 8-10 сартайгаасаа ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайж эхэлдэг

Хүүхэд 8-10 сартайгаасаа ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайж эхэлдэг

2012/02/14
Үүнийг эрдэмтэд тогтоожээ. Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн эцэг, эхийнхээ нүд рүү харж ажигладаг, дараа нь ээжийнхээ амны хөдөлгөөн уруулны хөдөлгөөнийг ажиглаж эхэлдэг байна. 8-10 сартайгаасаа эхлэн ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайж амандаа үгэлж, уруулаа хөдөлгөж  эхэлдэг гэнэ. Энэ нь ярихад бэлтгэж байгаа хэрэг аж. Хүүхэд телевизор үзэж байхдаа мөн зурагтан дээр гарч байгаа хүний ярихад ам, уруул, хамар зэрэг эрхтнийг анхааралтай харж, суралцаж байдаг байна. 10-12 сарын хооронд хүүхэд дахин ээжийнхээ нүдийг ажиглаж эхэлдэг бөгөөд ярьж байхад нь нүд хэрхэн өөрчлөгдөж байгааг сурдаг гэнэ. Хүүхэд 1 нас хүрэхээрээ өөрийнхөө дуу авиа яриа хэлэнд анхаарч эхэлдэг. Учир нь энэ үед ярианы эрхтнүүд нь хөгжсөн байдаг. Эрдэмтдийн зөвлөж байгаагаар эцэг, эх хүүхэдтэйгээ зүгээр том хүн шиг ярилцаж байх нь хүүхэд хурдан хэлд ороход нь тус болдог. Учир нь хүүхэд хариулахгүй л болохоос эцэг эхийнхээ юу ярьж байгааг ойлгож байдаг. Мөн судалгаагаар ойролцоо бага насны хүүхдүүд бие биедээ ярьж сурахад илүү нөлөөлдөг, бие биедээ ярихыг зааж өгдөг ажээ. Сонирхуулахад бага насны хүүхдийн ой тогтоолт, юм сурах чадвар насанд хүрсэн хүнийхээс даруй 5 дахин хурдан байдаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш