Өмнөд Африкийн шинэ мөнгөн тэмдэгтийг Нелсон Манделагийн зурагтайгаар хэвлэхээр болжээ. Преториа хотод зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс энэ талаар мэдээлэл өгсөн байна. Ерөнхийлөгч Жакоб Зума хэлэхдээ "Бид энэ шийдвэрээр дамжуулан хүмүүнлэгийн үйлсээрээ Өмнөд Африкчуудад төдийгүй дэлхий дахинд нөлөөгөө үзүүлсэн хүнд гүнээ хүндэтгэл үзүүлж байна гэжээ.
Арьс өнгөөр ялгаварлахын эсрэг идэвхитэй тэмцэж байсан Мандела одоогоос 22 жилийн өмнө буюу 1990 онд шоронгоос суллагдаж байсан юм. Өмнөд Африкийн сангийн сайд Правин Гордан ярихдаа "Мөнгөн тэмдэгт дээр Манделагийн зургийг хэвлэснээр түүний дурсгалыг үеэс үед мөнхжүүлж байгаа хэрэг, мөн энэ нь бид ямар гаралтай, эх орноо өнөөдрийн төвшинд хүргэхийн тулд ямар хүмүүс амь бие хайрлалгүй зүтгэсэн зэргийг хойч үеийнхэндээ сануулах зорилготой" гэжээ.
Шинэ мөнгөн тэмдэгтийг энэ оны сүүлээр гүйлгээнд гаргах юм байна.
Өдгөө 93 настай Нелсон Мандела нь Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Тэрээр 1994–1999 онд ерөнхийлөгчийн албыг хашсан. Өмнөд Африкийн шүүх арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан Манделаг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, шоронд 27 жил хорьсон. Харин Мандела 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Тэрээр 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.
Э.АМАР