logo
Оюутнууд, өндөр настнуудад  Таван толгойн хувьцаа ногдохгүй нь

Оюутнууд, өндөр настнуудад Таван толгойн хувьцаа ногдохгүй нь

2012/02/14
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигрийн хуралдаанаар  "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Тогтоолуудын төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхний мэдээлснээр иргэн бүрт “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааны 20 хувийг олгох гэж тусгасан байсныг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Баярцогтын тайлбарласнаар дээрх тогтоолыг баталсны дараа Засгийн газар холбогдох журмаа боловсруулах юм байна. Юуны түрүүнд иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт 1 сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилт хийгдэх аж. Тэгээд оюутны төлбөр хэлбэрээр 1 сая төгрөгөө авсан иргэд, сая төгрөгөө бэлнээр авсан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийгдэх бичилт дахин хийх гэнэ. Түүнчлэн иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох юм байна. Засгийн газраас нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдах ажээ.
Гишүүд ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш