19 настай Игор Акар гэдэг залуу Туркт анх удаа нүүрний арьс, эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна. Даваа гаригт тэрээр өөрийнхөө шинэ нүүрийг анх удаа харжээ. Акар сэтгэл нь ихэд хөдөлж байгаагаа, мөн хэзээ нэг өдөр гэрлэнэ гэж бодож байгаа талаараа хэлсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр Акар амьдралыг нь өөрчлөх мэс заслыг хийлгэхдээ бэлэн байжээ. Акденизийн их сургуулийн ректор Израфил Күртцепе ярихдаа "Тэр мэс засалд ороход бэлтгэгдсэн байсан, бүх зүйл хэвийн болж өнгөрсөн, түүнд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх шаардлагагүй байсан, бид түүнд шинэ амьдралдаа дасан зохицоход нь тусалсаар байх болно, хэрэв түүнд ямар нэг асуудал тулгарвал түүнтэй ярилцах болно" гэжээ.
Игор Акар 45 хоногийн дараа эмнэлгээс гарна. Гэхдээ хагас жил өнгөрсний дараа түүний нүүрний булчингууд сэргэн, хэвийн ажиллаж эхлэх юм байна. Дэлхийн улсуудад хүний нүүрний арьс, эд эрхтнийг шилжүүлэн суулгах мэс заслыг 20 гаруй удаа хийжээ. Хамгийн анх удаа буюу 2005 онд нэгэн Франц эмэгтэйд нүүрний зарим эд эрхтнийг нь шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан юм.
Э.АМАР