Нау Некст Жен нэртэй шинэ робот тун олон талын авъяастай гэнэ. Олдебаран Роботикс компаний зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэхүү робот хүмүүсийн хувийн туслахаар ажиллах чадвартай юм байна. Нау робот дуулж, бүжиглэж, бүр зураг авч чаддаг байна. Роботод нюанс нэртэй дуу хоолой таних програм суулгасан учраас хүнтэй есөн өөр хэлээр харилцах чадвартай. Робот 920 пикселийн камерынхаа тусламжтайгаар зураг болон хүний нүүр царайг ялган таньж чаддаг байна.
Олдебаран компаний ажилтан Бастиен Парентын хэлж байгаагаар Нау робот хүний анд нөхөр, найдвартай туслагч байхаар бүтээгджээ. Тэрээр ярихдаа "Энэ робот хүмүүст мэдээлэл өгдөг гэдэг утгаараа маш хэрэгцээтэй, жишээ нь цаг агаарын урьдчилсан мэдээг, мөн ажил руугаа явахад хэр хугацаа зарцуулах, мөн хүүхэд тань гэртээ аюулгүй харьсан эсэх талаарх мэдээллийг өгч чадна, тиймээс гар утаснаасаа удирдаж, ийш тийшээ явах үедээ гэртээ орхиж бүх зүйл хэвийн эсэхийг шалгаж болдог роботыг яагаад авч болохгүй гэж" гэсэн байна.
Нау гэдэг нь Хятадын тархи гэдэг үгнээс гаралтай. Энэ роботод компьютерийн систем суулгасан учраас эзнийхээ тушаалыг биелүүлэхийн зэрэгцээ өнгө, дуу хоолойг ялгадаг байна. Бастиен Парентын хэлснээр Нау хүүхдийн хэл ярианы хөгжилд ч тустай гэнэ.
Гэхдээ Нау робот тийм ч хямд биш. Ийм робот туслахтай болохыг хүссэн хүн 16.000 доллар төлөх хэрэгтэй. Мөн цэнэг хураагуурыг нь нэмэлтээр авахыг хүсвэл дахин 400 доллар төлнө. Олдебаран компани роботыг худалдаанд гаргаснаасаа хойш 2.000 гаруй хувь борлуулжээ. Техник технологи сайжрахын хэрээр Наутай адил роботуудыг ойрын хугацаанд хямд үнээр бүтээж олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой гэж Франц компаний мэргэжилтнүүд үзэж байна.
Э.АМАР