Match.Com бол хүмүүсийг зуучлан танилцуулах үйлчилгээ үзүүлдэг анхны сайтуудын нэг юм. Энэ компани 1995 онд Америкт салбараа нээсэн бөгөөд одоо 25 оронд салбартай юм байна. Одоо үед ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг өрсөлдөгч сайтууд ч олширчээ. 2011 оны хоёрдугаарын турш Match.Com сайт зургаан сая хандалт авчээ. Ялангуяа Валентины баяр болох долоо хоногт хамгийн их хүн хандсан байна. Харин Америкт гэр бүл болж байгаа нийт хүмүүсийн таван хувь нь eHarmony сайтаар дамжуулан танилцдаг гэнэ. Гурван интернэт хэрэглэгч тутмын нэг нь энэ сайтыг хосоо олоход тохиромжтой эх сурвалж гэж үздэг байна. Match.Com сайтын Их Британи, Ирланд дахь салбарыг хариуцсан захирал Карл Грегори ярихдаа "Сүүлийн 10 жилийн хугацаанд онлайн болзоо гэдэг ойлголт ихээхэн өөрчлөгдсөн, энэ талаар чөлөөтэй ярихаас ичдэг байсан хэдий ч одоо тийм биш болсон, олон сая хүн танилцуулах үйлчилгээ үзүүлдэг сайтуудыг ашиглаж байна, энэ нь хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсэг болсон" гэжээ.
Их Британид ганц бие хүмүүсийн тал хувь нь бусадтай танилцах зорилгоор интернэт сайтуудыг ашигласан байдаг байна. Үүнийг ашиглаад зарим компаниуд ихээхэн орлого олж байна. Саяхан явуулсан судалгааны дүнгээс үзэхэд Англид ганц бие хүмүүс болзооныхоо үеэр жилд 3.4 тэрбум фунт зарцуулдаг байна. Карл ярихдаа "Зарим нэг сонирхолтой ялгаанууд ажиглагддаг, Америкчууд илүү олон удаа болздог байхад Англичууд энэ тал дээр илүү хуучинсаг үзлээр ханддаг, харин Германчууд Англичуудыг бодвол танилцах гэж байгаа хүнийхээ боловсролд илүүтэй анхаардаг" гэжээ.
Э.АМАР