УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр АНУ-ын “Dominion Voting System” компанийн оптикал скайнер технологи бүхий санал авах, тоолох, дүн гаргах машин худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний үнийн дүн 12.010.545,0 ам доллар буюу 16.815.000.000,0 төгрөг болох тооцоо гарчээ. Үлдсэн хэсгээр нь сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл авах юм байна.
Гэрээнд гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг захиалагч тал төлөхөөр тусгагдсан бөгөөд төсвөт тусгагдсан 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад техник хэрэгслийн гаалийн болон нэмүү өртгийн албан татвар тооцогдож төсөвт тусгагдаагүйн улмаас уг татваруудаас нэг удаа чөлөөлөх зайлшгүй шаардлага гарч байгаа тул төсөл санаачлагч хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хэлэхдээ, санал тоолох машинд суулгах программыг ямар нэг хүн зохиож таарна. Иймд санал тоолох автомат машин төгс төгөлдөр гэдэгт бүрэн найдахгүй байна. 2012 сонгууль хэр шударга явагдах эсэх нь энэ тооллогын машинтай холбоотой. Иймд автомат машины тооллогын дүнгийн хариуцлагыг Сонгуулийн ерөнхий хороо бүрэн хүлээх ёстой гэлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав өгсөн тайлбартаа, америкийн компанитай ярьсан. Санал тооллогын автомат машинд программчлалыг хийгээд явах боломж байгаа. Гэхдээ машинд суулгасан программ будлиантахгүй гэсэн баталгааг Сонгуулийн ерөнхий хороо өгөх боломжгүй. Автоматжуулах асуудлыг Улсын Их Хурал шийдэж 24 тэрбум төгрөг баталж өгсөн. Харин программчлал дээр будлиан гарах эрсдийн талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцаж , асууж, судалж байгаа. Хэрэв будлиан гарсан тохиолдолд илрүүлэх арга зам байгааг хэлэх хэрэгтэй. Одоогоор машин бүрэн гүйцэд ирж амжаагүй, дөнгөж 5 ширхэг машин ирээд байна. Сонгуулийн ерөнхий хороо ямар хуулиар, ямар үүрэг хүлээж ажиллах талаар эхэлж ярьж байж дараагийн асуудал яригдах нь зүйтэй болов уу гэсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүд дэмжлээ.