“Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт дутагдаж байгаа эх үүсвэрийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан “Хүний хөгжил сан”-гийн энэ оны зарлага, санхүүжилтийн хүндрэлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.
Тухайлбал сангийн энэ оны эхний саруудын орлого, зарлагын зөрүүг зээл авч санхүүжүүлэх, хүүгийн зардлыг төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.
Сайд нар мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг улирал бүрийн сүүлийн саруудад тэнцүү хувааж хүртээхээр тооцон “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах үүрэг хүлээлээ.
Түүнчлэн “Хүний хөгжил сан”-гийн энэ оны Төсвийн тухай хуулиар батлагдсан урьдчилгаа төлбөрийг 2, 5 дугаар сард тэнцүү хэмжээгээр хуваан төвлөрүүлэх, ногдол ашгийн төлбөрийг мөн дээрх саруудад тус бүр 350 тэрбум, 8, 11 сард тус бүр 20 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэт” ХХК-ийн удирдлагад даалгав.
Сангийн сайдын танилцуулснаар “Хүний хөгжил сан”-гийн зарлагын дийлэнх хувь нь эхний хагас жилд гарах шаардлагатай байгаа бол орлогын дийлэнх нь сүүлийн хагас жилд төвлөрөхөөр байна. Энэ нь зарлагыг хэвийн санхүүжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. Тухайлбал эхний улиралд нийт 227 тэрбум төгрөг, эхний хагас жилд нийт 440 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.