Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцсан.
Үүнтэй холбогдуулан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан юм.
Энэ дагуу сайд Ц.Дашдорж саналаа өнөөдрийн хуралдаанд танилцуулав.
Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох замын ажил эхлээгүй байна. Замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа тендер зарлавал хугацаа алдах учир шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
Энэ дагуу авто замын барилгын ажил, барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг хуралдаанаас баталсан байна.
Замын ажилд шаардагдах 293 орчим тэрбум төгрөг, үүнээс эхний ээлжинд буюу энэ онд хэрэгтэй 88 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож байхаар болжээ.
Түүнчлэн гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө болон “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг тухай бүр хянаж, зөвшөөрөл олгож байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад зөвшөөрөв.
Одоогоор Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Тэгвэл Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ.
Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм.
Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна.
Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Их сургуулиудын хотхон 100 мянган оюутан, 150 мянган хүн амтай байна
Засгийн газрын хуралдаанаар Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцтай танилцаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг дэмжлээ.
Хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, “Шивээтийн хөндий”-д байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд, барилга барьж болох хэдий ч эрсдэл ихтэй, өртөг нь 2 дахин нэмэгдэх учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа юм.
Иймээс шинээр товлосон газарт инженер-геологийн болон бусад судалгааг яаралтай хийх, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан засвар өөрчлөлт оруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
Нэгдсэн хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн 5 сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ.
Хотхон нь Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, “Силикон вээлий” буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх юм.
Хотхон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл хосолсон оюуны төв, шинжлэх ухаан, технологийн паркууд, бизнесийн инкубаторууд бүхий тусгай бүс болж байгаа учир Их сургуулиудын хотхоны эрх зүйн актыг боловсруулж, хуульчлах шаардлага ч гараад байна.
Хотхон байгуулахад шаардагдах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийг Концессын хуулийн дагууБНСУ-ын “КТ” компани барих юм.
Ховд аймагт баригдах Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулахын тулд инженер-геологийн болон бусад судалгааны ажлыг хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байна. Харин Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ