“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хэлэлцээр батлагдсан тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсаас 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийг бэхжүүлэхэд зарцуулах юм.
Тус төв нь улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр ажилладаг цорын ганц эмнэлэг бөгөөд жилд 12 мянга гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, 6500 орчим төрөл бүрийн мэс засал хийдэг. Түүнчлэн жилд 160 мянга орчим буюу өдөрт 300 хүртэл хүнд хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байна.
1999 онд Бүгд Найрамдах Франц Улсын 10 сая франц франкийн тусламжаар сэхээн амьдруулах тасаг, мэс заслын 4 өрөөг иж бүрэн тоноглон, Европын Холбооны “Тасис” хөтөлбөрийн 400 мянган еврогийн буцалтгүй тусламжийг тоног төхөөрөмжтэй ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зарцуулж байжээ.