Ливичүүд хувьсгалын нэг жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэж байна. Өнгөрсөн оны эхээр энэ улсад бослого гарч, НАТО-гоор дэмжүүлсэн зэвсэгт босогчид Муаммар Каддафигийн хүчнийхэнтэй олон сар тулалдсан. Ливид найман сар гаруйн хугацаанд үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн босогчдын ялалтаар өндөрлөсөн юм. Улс орноо 40 гаруй жил удирдсан хурандаа Муаммар Каддафи өнгөрсөн оны 10-р сарын 20-нд баригдаж, босогчдын гарт амиа алдсан.
Ливичүүд энэ сарын 17-нд хувьсгалын ойгоо тэмдэглэхээр төлөвлөжээ. ҮШЗ-ийн дайчид нийслэл Триполи болон Бенгази хотод харуул хамгаалалтаа чангатгасан байна. Ажилчид баяр ёслолын арга хэмжээнд зориулан тайзнуудыг угсарч, гудамж талбайн гэрэлтүүлгийг шинэчилж байна. Мөн болзошгүй халдлагаас сэргийлэх зорилгоор Триполи хотод шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулжээ.
Гэвч янз бүрийн зэвсэгт бүлгүүд хоорондоо тулалдаж байгаа нь шинэ эрх баригчдын сул дорой байдлыг илтгэж байгааг ажиглагчид хэлж байна. Эрх баригч ҮШЗ улс орондоо бүрэн хяналтаа тогтоож чадаагүй байгаа юм.
Өмнөд хэсгийн Жуфра хотод зэвсэгт бүлгүүд гурван өдрийн турш буудалцсаны улмаас 17 хүн амь үрэгджээ.
Муаммар Каддафигийн хүү, Ниигер лүү дүрвэн гарсан Саади Каддафи эцгийг нь дэмжигчид бослого гаргана гэж мэдэгдсэн байна. Засгийн газрын армийг Каддафигийн үеийн офицерууд удирдаж байгаа учраас зарим бүлгүүд эрх баригчиддаа итгэхгүй байна. Мөн Ливичүүд ҮШЗ-ийн удирдлагууд нууцаар хурал уулзалт зохион байгуулж, ил тод биш байгааг шүүмжилж байгаа юм. 40 гаруй жил нэг хүний удирдлаган доор байсан Ливичүүд төр улсаа эмхлэн байгуулж, ардчиллыг хөгжүүлэхэд урт хугацаа шаардлагатайг шинжээчид хэлж байна.
Э.АМАР