logo
Яруу найрагч Д.Ган-Очир Болдод ахиж дууны шүлэг өгөхгүй гэнэ

Яруу найрагч Д.Ган-Очир Болдод ахиж дууны шүлэг өгөхгүй гэнэ

2012/02/16
Олон жилийн уран бүтээлийн андууд болох Төрийн шагналт дуучин Д.Болд, яруу найрагч Д. Ган-Очир нар түнжин хагарчээ. “Камертон” хамтлагийн дуулдаг олон дууны шүлгийг зохиосон яруу найрагч Ган-Очир хамгийн сүүлд Болдод “Миний хоёр эрдэнэ” дууны шүлгийг бичиж өгөөд дүрсжүүлэхдээ яруу найрагчийн хувьд аав, ээж хоёртойгоо хамт зургаа авахуулна шүү гэж аминчлан захижээ. Гэтэл Болд Төрийн шагналт Н.Жанцанноров, АЖ Н.Сувд, АУЗ Цоодолоос эхлээд монголын олон алдартнуудыг хүүхэдтэй нь хамт клипэндээ оруулж яруу найрагчийн хүсэлтийг үл ойшоожээ. Үүнд нь бухимдсан яруу найрагч “яагаад манай аав ээжийг оруулсангүй вэ” гэхэд хариуд нь болд “Би дандаа олны танил, алдартнуудыг оруулсан юм. Танай аав ээжийг хүмүүс танихгүй шүү дээ” гэж хэлж уурыг нь хүргэсэн байна. Хэн ч биш байхад нь дууны шүлгүүдээ үнэрхэлгүй өгч уран бүтээлийг нь дэмжиж явсан Ган-Очир найрагч “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр шүлэг гуйгаад царай алдаад явж байснаа мартжээ гэж дуучин болдонд хэдэн ширүүн үг хэлжээ. Ямар ч хүнд ижий аав нь эрдэнэ байдаг болохоор заавал олны танил алдартай хүн л үр хүүхэддээ эрдэнэ байдаг юм биш гэж гоморхсон яруу найрагч Болдод дахиж дууны шүлэг өгөхгүй гэж ундууцаж яваа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш