Вьетнам бол манай улсын эртний найрамдалт харилцаат улс орон. Энэтхэг Хятадын хойгийн үзэсгэлэнт газар гэдгээр нь хүн болгон мэднэ. Вьетнам улс сүүлийн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа гэдгээрээ хүмүүст танигдах болсон. Гэхдээ 85 гаруй сая хүн амтай энэ зүүн өмнөд азийн улсын иргэдийн ихэнхэд нь эдийн засгийн өсөлт нөлөөлдөггүй байна. Хөдөө аж ахуйн орны өмнөд хэсгийн тосгодуудын хүн амын дийлэнх нь маш ядуу амьдардаг байна. Хогийн цэг дээр голдуу хөрш Камбож улсын дүрвэгсэд ажиллаж амьдардаг аж. Тэд хоол хүнсний үлдэгдэл түүж, дахин ашиглагдаж болох, хуванцар лааз, сав цуглуулж заран амжиргаагаа залгуулж байна. Хогийн машинууд 2 цагийн зайтай ирж хогоо асгадаг бөгөөд шинээр ирсэн хогны төлөө тэд эрэгчин эмэгчнээ үздэг байна. Зарим хосууд амьдрахын төлөө төрсөн хүүхдээ зарахаас ч буцахгүй болжээ. Хог түүгчид завгүй байна гэж байхгүй өдөр болгон шинэ хог түүнэ. Дайны хажуугаар дажин гэгчээр хоог түүгчдийн бага насны хүүхдүүд зарагдах, худалдагдах нь энгийн үзэгдэл болсон байна. Хүний наймаачид бага насны охидийг бэлгийн мөлжлөг буюу хүчээр биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдан авдаг байна. Хүүхдийн наймаанаас сэргийлэх Каталист байгууллага хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцдэг болсноор байдал арай дээрджээ. Хүүхдийн эрхийг хамгаалах Каталист байгууллагыг үүсгэн байгуулагч Каролин Паркерийн ярьж байгаагаар гэмт этгээдүүд ядуу тосгодоор явж, эцэг эхэд нь 150 орчим доллар төлж, бага насны охидыг 2-3 жилээр ажил хийлгэх санал тавьдаг байна. Харамсалтай нь худалдаалагдсан хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхээ дахин хардаггүй. Каролин Паркерийн үзэж байгаагаар хүний наймаанаас хүүхдүүдийг аврах ганц арга зам бол боловсрол. Каролин байгууллагынхаа шугамаар сургууль нээн тэнэмэл, өнчин хүүхдүүдийг сургаж байна. Мөн хогийн цэг дээр амьдардаг эцэг эхчүүдэд мэдлэг боловсрол олгож, аль болох нийгэмд байр сууриа эзлэхэд нь тусалдаг байна. Каролин Паркерийн ярьж байгаагаар Вьетнам хүүхдүүдийг бүгдийг нь ядуурлаас салгаж чадахгүй ч энэ хогийн цэг дээр амьдарч байгаа 200 гаруй охид хөвгүүдийг зөв замд нь оруулахаар чармайн ажиллаж байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn