logo
Хүүхдийн баярын өдөр 121 хүн эрүүлжүүлэгдэв

Хүүхдийн баярын өдөр 121 хүн эрүүлжүүлэгдэв

2011/06/03
Сар бүрийн 1-нд архигүй өдөр байдаг. Архигүй өдөр Хүүхдийн баяр давхацсан энэ өдөр эрүүлжүүлэгдсэн хүний тоо бараг энгийн өдрүүдээс ч олон байсан бололтой. Энэ өдөр худалдааны төв болон баар, цэнгээний газар согтууруулах ундаа худалдаалдаггүй. Гэтэл баярын өдөр зөвхөн нийслэлд 103, орон нутагт 18 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Мөн хулгайлах, бусдын биед гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэг тус бүр тав гарсан бол, зам тээврийн хэрэг 18, осол 43 бүртгэгдэж 20 хүн гэмтсэн байна. Энэ өдөр цагдаагийн байгууллагад 884 мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Эдгээр 37 хэргийн 30-ынх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байгаа аж.

Г.Жаргал www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш