logo
Энгельсийн гүүрний материалаас хулгайлаад үйлдэл дээрээ баригджээ

Энгельсийн гүүрний материалаас хулгайлаад үйлдэл дээрээ баригджээ

2011/06/03
Үйлдвэрийн дүүргийг хотын төвтэй холбодог Энхтайваны гүүр ачааллаа дийлэхгүйд хүрээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэрхүү ачааллыг дундлах Энгельсийн нэртэй гүүрний ажил өнгөрсөн онд эхэлсэн билээ. Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж байгаа гүүрийг ашиглалтад ороогүй байхад нь тонож эхэлжээ. Гэхдээ энэ хэрэгт харж хандах ёстой хамгаалагч нь оролцсон байх юм. Сэжиг бүхий УБЗ 35-84 дугаартай “портер” машиныг өнгөрсөн сарын 31-ний 03.30 цагийн орчим “Говь” ХК-ийн зүүн талын авто зам дээр зогсч байхад нь Нийслэлийн хөлөлгөөнт эргүүлийн 34 дугаар чиглэлийн эргүүлийнхэн шалгажээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн 34 настай Ж, 4 дүгээр хорооны иргэн 33 настай эрэгтэй Ц нар Энгельсийн гүүрний байгууламжаас  нэг бүр нь 3-9 диаметртэй, гурван метрийн урттай 100 ширхэг труба, зургаан шуудай холбоос төмрийг хулгайлан ачиж явсан нь тодорсон байна. Тэд тус байгууламжийн хамгаалагч С гэгтэй үгсэн тохирч хулгайлснаа ч хүлээжээ.

Г.Жаргал www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш