logo
Обамагийн засаг захиргаа зоосон мөнгөний өртгийг багасгахыг хүсч байна

Обамагийн засаг захиргаа зоосон мөнгөний өртгийг багасгахыг хүсч байна

2012/02/17
Зоосон мөнгөний худалдаачин, зоос цуглуулагч Жулиан Лейдмэн АНУ-ын болон дэлхийн улсуудын зоосыг маш сайн мэддэг бөгөөд 11 настайгаасаа эхлэн цуглуулж эхэлжээ. Түүний ярьж байгаагаар зөвхөн Америк гэлтгүй бусад улс үндэстнүүд зоосон мөнгөнийхөө хэлбэр дизайныг олон дахин өөрчилжээ. Америкчууд 1793 оноос эхлэн төмөр мөнгө үйлдвэрлэж хэрэглэж ирсэн. Түүнээс хойш 10 гаруй удаа хэлбэр дизайн нь солигджээ. Харин одоо удахгүй 1 цент буюу өөрсдийнх нь хэлдгээр зэс Пенни болон 5 цент буюу Никель дахин солигдож магадгүй болоод байна. Учир нь 1 болон 5-тын цент үйлдвэрлэхэд зэс никель гээд ховор метал ордог. Мөн дэлхийн зах зээл дээр металуудын үнэ өсөөд ирэхээр төмөр мөнгө үйлдвэрлэхэд өртөг өндөртэй болоод байгаа аж. Учир нь 1 болон 5-центэнд зэс, никель, цайр ордог. 1-тийн цент үйлдвэрлэхэд 2.4 цент зарцуулагддаг. Харин 5 цент үйлдвэрлэхэд 11.2 цент зарцуулагддаг болоод байгаа юм. Тимээс Обамагийн засаг захиргаанаас конгресст хандан төмөр мөнгийг өөр хямд материалаар хийх санал оруулаад байгаа юм.  1982 оноос эхлэн 1-тийн центийг цайраар хийж зэсээр бүрдэг байсан. Харин 5-тын центэнд 75 хувийн зэс, 25 хувийн никель ордог байна. Харин өнөөдөр 5-тын центенд орох түүхий эдийн үнэ 6 цент болоод байгаа юм. Цаашлаад өнгөлөх зэрэг зардлаа тооцохоор 11.2 цент болоод байгаа юм. Тиймээс төмөр мөнгөнүүдийг солих шаардлагатай болоод байгаа юм. Сонирхуулж хэлэхэд Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр долларын ханш унаж байгаа.  Ам.долларын ханш унахын хэрээр түүнээс уяатай Монгол төгрөг хамт унаж, бидэнд Оросоос авах бензин, Хятадаас зөөх бараа улам үнэтэй болж, Монголбанкны төгрөгийг ам.доллараас уях бодлогоос болж бид үйлдвэрлэсэн бараагаа ханш унасан доллараар үнэлж экспортолж, түүгээрээ цөөхөн юань авч, өнөө зоосондоо тааруулж багахан бараа татаж, ингээд монголын зах зээлд бидний хувьд юмны үнэ эцэс нь харагдахгүй нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш уналтаас болж бидний авдаг цалингийн тоо нь хэвээрээ ч түүгээр авч чадах зүйл багасч байна. Мөнгөнйх нь ханш чангатай Хятад, Орос, Солонгосуудын хувьд Улаанбаатарт шопинг хийж, үл хөдлөх хөрөнгө авбал хамгийн ашигтай болоод байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш