logo
Талибчууд Карзайтай энхийн хэлэлцээр хийхээс татгалзлаа

Талибчууд Карзайтай энхийн хэлэлцээр хийхээс татгалзлаа

2012/02/17
АНУ Афганаас цэргээ гаргах хугацаа ойртож байгаатай холбогдуулан Америкийн тал Талибуудтай энхийн хэлэлцээр хийх санал тавиад байгаа. Гэхдээ Афганы Засгийн газрын тэргүүн Хамид Карзайгаар хэлэлцээр хийх ажлыг удирдуулахаар болсон. Гэсэн ч Талибын тал Карзайтай хэлэлцээр хийхээс татгалзаж, түүний оронд АНУ-тай шууд хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн санал тавьсан байна. Талибын хэвлэлийн төлөөлөгч “Хэнд хүч, шийдвэр гаргах эрх мэдэл байна. Хэнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгааг дэлхий дахин мэдэж байгаа. Талибын гол сөргөлдөгч бол АНУ” гэсэн мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл Афганы Ерөнхийлөгч яриа хэлэлцээр хийхэд жулдаж байна гэж шулуухан хэлсэн байна. Талибууд Хамид Карзайг АНУ-ын гар хөл, бууны нохой гэж шүүмжилдэг. Карзай тэгээд ч хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр 3 дахиа сонгогдох эрхгүй. Түүний Ерөнхийлөгчийн хугацаа  2 жилийн дараа дуусгавар болно. Тиймээс Талибууд Карзайтай хэлэлцээр хийхээс татгалзаж байж магадгүй гэж үзэж байна. АНУ болон Афганы эрх баригчид энхийн хэлэлцээр нь Талиб болон Карзайн засгийн газрын хооронд шийдвэрлэх асуудал гэж үзэж байгаа. Гэсэн ч Талибууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Карзайн засгийн газрыг мухардалд оруулаад байгаа юм. Америкчуудын хувьд ч гэсэн дайсантайгаа хэлэлцээр хийх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш